Оюутнуудын анхааралд: "StartUp Weekend Mongolia 16 MUST" арга хэмжээ болно
ШУТИС-ийн Open Innovation Lab, StartUp Mongolia ТББ-тай хамтран ШУТИС-ийн оюутнуудынхаа дунд "StartUp Weekend Mongolia 16 MUST" арга хэмжээг энэ 5-р сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.  StartUp Weekend Mongolia 16 MUST Facebook EVENT 

Өөрийн бизнесийг эхлүүлэх хүсэлтэй, түншээ хайж буй, бизнесийг амжилттай эхлүүлэн, авч явахад шаардлагатай шинэ чадваруудыг эзэмшихийг хүсэж байгаа ШУТИС-ийн оюутнуудаа StartUp Weekend 54 цагийн хөтөлбөрт урьж байна!

Уг хөтөлбөрийн зорилго нь оролцогчидод шинэ бизнес санаагаа өөр хоорондоо хуваалцаж, хамтарч туршилтын компани байгуулан, үнэ цэнэ бүхий бизнес эхлэх боломжийг нээж өгөхөд оршдог ба оюутан та сургуулиас та бүхэнд зориулан зохион байгуулж буй уг хөтөлбөрт хамрагдсанаар ямарч эрсдэлгүйгээр өөрийн шинэ бизнес санааг туршиж үзэх, ингэснээр бизнес эхлүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадварт суралцах юм.

Хөтөлбөр болох өдөр: 5-р сарын 01-03
Хөтөлбөр болох газар: ШУТИС–ийн Төв номын сан
"Хөтөлбөрт хэрхэн амжилттай оролцох вэ" bootcamp буюу танилцуулах сургалт болох өдөр: 4-р сарын 29
Бүртгэл : 96046075 утсаар холбогдон бүртгүүлэх боломжтой (бүртгэлийн тоо 50 хүн тул та бүхэн амжиж бүртгүүлнэ үү)
Анхаарах зүйл: Уг хөтөлбөр нь сургалт биш оюутан таны бизнесээ эхлэх боломж юм

Startup Weekend хөтөлбөрийн тухай:

Хөтөлбөр эхний өдөр буюу баасан гарагт нээлттэй ярилцлагаар эхэлдэг. Энэ үеэр оролцогчид шинэ бизнес санаагаа танилцуулж, дэмжиж буй оролцогсодын хамтаар туршилтын компани үүсгэнэ. Дараагийн өдрүүд болох бямба, ням гарагуудад оролцогчид өөрсдийн туршилтын компаний хэрэгцээ, хэрэгжих боломж, бүтээгдэхүүн үйлвэрлэл болон үйл ажиллагаандаа анхааран ажиллана. Сүүлийн өдөр бид тэдний загварийг сонирхож шинжээчдээс үнэлэлт дүгнэлт авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосуудаар авах боломжтой: