Шинэ ном хэвлэгдэн гарлаа
1.      Квант физикийн үндсийг тавилцаж, фотоцахилгаан үзнгдлийг нээж, харьцангуйн ерөнхий ба тусгай онолыг бүтээгч агуу физикч, Нобелийн шагналт Альберт Эйнштейний суут бүтээл гарсны 100 жилийн ойг тохиолдуулан Проф.Н.Түгжсүрэн, Проф.Д.Сангаа нарын бичсэн “Альберт Эйнштейн” ном хэвлэгдэн гарав. Энэхүү номд Эйнштейний амьдралын замнал, агуу бүтээл нээлт, хэлж ярьж байсан титэм үгс, наргиантай яриа хөөрөө болон түүний бүтээлийг үнэлсэн Нобелийн шагналт физикчид болох Нильс Бор, Абдус Салам, Вольганг Пауль нарын шинжлэх ухааны өгүүллийг орчуулан тавьсан нь хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байна.
 
2.      Проф. Лайхансүрэн, Проф. Ж.Лхамсүрэн, Проф. Д.Содномдорж, Проф. Н.Түгжсүрэн зэрэг эрдэмтдийн орос хэлнээс орчуулсан “Танин мэдэхүйн нэвтэрхий толь” ном хэвлэгдэн гарав. Энэхүү нэвтэрхий тольд физик, астрономи, биологи, геологи, хими, эрчим хүч зэрэг шинжлэх ухаан, техник технологийн чиглэлийн олон асуудлыг энгийн хялбараар ойлгож ашиглах боломжийг олгосноороо олон түмний сонирхолд нийцэж байна. Эдгээр ном номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа ба түүнчлэн 9115 1697 утсаар захиалан авч болно.