Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ дараалсан 3 жилийн хугацаанд төлж эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гаргуулаагүй даатгуулагч та урамшууллын үзлэгт үнэгүй хамрагдах боломжтой.
Даатгуулагч та урамшууллын үзлэгт хамрагдах эрх үүссэн эсэх мэдээллийг http://www.ndaatgal.mn вэб сайтны баруун гар талын дээд хэсэгт байрлах “Эрүүл мэндийн даатгалын урамшууллын үзлэгт хамрагдах эсэхээ шалгах” хэсэгт өөрийн регистрийн дугаараа оруулахад урамшууллын үзлэгт хамрагдах эрхтэй эсэх талаар мэдээлэл гарч ирнэ.
Хэрвээ та урамшууллын эрх үүссэн бол:
Харъяа НДГ-т очиж ЭМД-ын гэрчилгээндээ “Даатгуулагчийн урамшуулал”-ын баталгаажуулалтыг хийлгэж, оношлогоо шинжилгээний хуудас авч 30 хоногийн дотор урамшууллын үзлэгт хамрагдах боломжтой.
ХУД-ийн Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан Сэргээн засах клиник эмнэлэгээр үйлчлүүлэхдээ иргэний цахим үнэмлэх , ЭМД –ын гэрчилгээ, оношлогоо, шинжилгээний хуудас авч очиж 2015 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд зохион байгуулагдах Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийг урамшуулах үзлэг оношлогоо шинжилгээнд хамрагдахыг урьж байна.
Холбоо барих утасны дугаар: 342090, 93132113, 91204346
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
Эрүүл мэндийн төв
ШУТИС-ИЙН ОЮУТНЫ БАЙРАНД ОЮУТАН ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ
БЗС-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн салбар Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль зэрэг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад суралцагчдын анхааралд
Зарим эрэлттэй мэргэжлийн тэтгэлэгт 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн суралцагчдын анхааралд
Засгийн газар хоорондын тэтгэлэгт 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-д суралцагч гадаадын иргэний анхааралд
БЗС-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлд 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн суралцагчдын анхааралд