
Удирдамж
НЭГ. ЗОРИЛГО
ШУТИС-ийн ахисан түвшинд суралцаж буй магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний хурлын зорилго нь:
- Залуу судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин урамшуулах;
- Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг олон нийтэд танилцуулах;
- Судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, зөвлөгөө авах;
- Харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд оршино.
ХОЁР. ЧИГЛЭЛ
Шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэл шалгаруулах ажил гурван салбар хуралдаантайгаар явагдана.
Салбар I. Байгалийн ухаан
Салбар II. Хэрэглээний ухаан, инженерчлэл
Салбар III. Нийгэм, хүмүүнлэгийн ухаан
ГУРАВ. ХУГАЦАА
I шат. Бүрэлдэхүүн сургуулиуд магистрант, докторант оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 3-р сарын 16-наас 28-ны хооронд зохион байгуулсан ба холбогдох шаардлагыг хангасан 3 хүртэлх бүтээлийг 2015 оны 04-р сарын 7-ны дотор Эрдэм шинжилгээний албанд хэвлэмэл байдлаар болон research@must.edu.mn цахим хаягаар ирүүлнэ.
II шат. Эрдэм шинжилгээний албанд ирүүлсэн нийт илтгэлийг ШУТИС-ийн ректорын тушаалаар томилогдсон комиссын гишүүд 4-р сарын 9-ний өдөр уншиж танилцан магистрант, докторант оюутны нэгдсэн хуралд хэлэлцэгдэх илтгэлүүдийг салбар тус бүрээр гаргана. /30 илтгэл/
Нээлттэй хэлэлцүүлгийг 2015 оны 04-р сарын 16-ны өдөр зохион байгуулна.
Салбар I. Байгалийн ухаан /Хичээлийн I байр, Эрдмийн зөвлөлийн 203 тоот танхимд/
Салбар II. Хэрэглээний ухаан, инженерчлэл /ШУТТНСанд, 604 тоот хурлын танхимд/
Салбар III. Нийгэм, хүмүүнлэгийн ухаан /ШУТТНСанд, 405 тоот хурлын танхимд/
ДӨРӨВ. ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Салбар дундын судалгааны шинжтэй нийгэм болон мэргэжлийн хүрээнд үнэ цэнэтэй нэг асуудал дэвшүүлсэн байх
- Судалгааны ажлын шинэлэг тал, давуу тал, үр дүнг тусгаж чадсан байх
- Тухайн асуудлыг шийдэл болох аргуудыг тодорхой гаргаж өгсөн байх
- Санал болгосон аргын үр дүн
- Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихдээ ШУТИС-ийн өгүүлэл бичих бичлэгийн стандартыг баримтлана
- Илтгэх хугацаа 8 минут, асуулт хариулт 5 минут /Илтгэгч цагаа баримтална/.
- Ашигласан материалын жагсаалт гаргах стандарт
*Судалгааны өгүүлэлд гадаад, дотоодын өргөн эх сурвалж ашиглаж, 12-оос доошгүй эшлэл хэрэглэсэн, зохиогчийн эрх зөрчөөгүй байхыг хатуу анхаарна уу.
ТАВ. ШАЛГАРУУЛАЛТ БА ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
Шалгаруулалтыг ШУТИС-ийн Ректорын тушаалаар томилогдсон бүрэлдэхүүн шүүнэ. Салбар хуралдаан бүрээр илтгэлийг хэлэлцэж I, II, III байр тус бүр нэгийг шалгаруулна.
Тэргүүн байр – 1 Батламж, дурсгалын зүйл, мөнгөн шагнал /200,000 төгрөг/
Дэд байр – 1 Батламж, дурсгалын зүйл, мөнгөн шагнал /150,000 төгрөг/
Гутгаар байр - 1 Батламж, дурсгалын зүйл, мөнгөн шагнал /100,000 төгрөг/
Шаардлага хангасан эрдэм шинжилгээний бүтээлийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний тусгай дугаараар хэвлэн нийтэлж магистрант, докторант оюутнуудад олгоно.
ЗУРГАА. БҮРТГЭЛ
2. Бүртгэлийн хураамж 15,000 төгрөг /1 илтгэл/ ба энэхүү төлбөрийг тухайн бүрэлдэхүүн сургуулийн захиргаа хариуцаж нэгдсэн байдлаар ЭША-ны 110 292 8189 MNT (Голомт банк) дансанд шилжүүлнэ.
P.S. Хураамжийн төлбөр нь магистрант, докторант оюутны судалгааны өгүүллийг хянах ажилд зарцуулагдана.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА