Япон улсын Нагояагийн их сургуулийн төлөөлөгчийн газар, “Нагояагийн их сургуулийн Хээрийн судалгааны төв” (ШУТИС) хамтран “Шинжлэх ухаан ба Соёл” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үеэр Нагояагийн их сургуулийн танилцуулга болон тус сургуулийн Монгол дахь үйл ажиллагааны талаар танилцуулга хийхээс гадна тус сургуульд суралцахыг хүсэж байгаа оюутан залууст мэдээлэл өгөх юм. Мөн Нагояагийн их сургуулийн дэд профессор Накамүра Масаки “Үндсэн хууль ба Монгол Улсын түүхэн хөгжил” сэдвээр лекц уншина.
Энэхүү үйл ажиллагаанд та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.
Өдөрлөг 2015 оны 3 сарын 7 –ны өдөр (Бямба) 9.30 – 13.00 цагийн хооронд Монгол – Япон төвийн 1 давхарт (лекцийн танхимд) болно.
Холбоо барих утас: 7611-5758