2014 онд элсэн орсон оюутнуудын анхааралд
Бакалаврын оюутны англи хэлний түвшин тогтоох шалгалтанд хамрагдаж хангалтгүй дүгнэгдсэн оюутанд зориулсан S.EL001 хичээлтэй дүйцэхүйц Англи хэлний эрчимжүүлсэн сургалт (Pre-requisite English Course ) 2015 оны 3-р сарын 2-с эхлэн хуваарийн дагуу хичээллэнэ. Амжилттай суралцсан оюутнууд Харилцааны англи хэл буюу CE102 хичээлийг энэ хаврын улирлын 9-р долоо хоногт Сонголт-1 -ээр шууд сонгон намар судлах боломжтой болно.
ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн 2013 оны 7-р сарын 23-ны өдрийн 05 тоот тогтоолын дагуу энэ сургалтын 1 кредитийг 42941 төгрөгөөр бодож, 2 кредитийн 85880 төгрөгийг Гадаад хэлний институтийн Голомт банкан дахь 8115007025 дансанд эрчимжүүлсэн сургалтын төлбөр гэж тушаана.
 
2015 оны 2 сарын 23-27-нд англи хэлний тэнхимд /1-321/ бүртгэж, хичээллэх хуваарь гаргана. Оюутнууд хичээлийн хуваариа хэвлэж (багш оюутны хуваарийг зохицуулж хичээлийн хуваарь гаргахын тулд) мөнгө тушаасан баримтын хамт авчирна уу.
                                                                 Хичээллэх анги, цагийг жич зарлана
 
Англи хэл судлалын тэнхим