Шилдэг найрал дууны хамтлагт оюутан шалгаруулж авна
Монголын Залуучуудын Холбоо, Монголын найрал дууны уран бүтээлчидийн холбоо болон Гэгээ продакшн хамтран Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Сонгодог урлаг-II хөтөлбөрийн хүрээнд найрал дууны урлагийн Монголын оюутан залуусын дунд хөгжүүлэх зорилгоор шилдэг найрал дууны хамтлагийг байгуулах гэж байна.
Иймд хөгжмийн сонсгол сайтай, авъяастай, уран бүтээлийн идэвх сайтай оюутан залуусыг 2015 оны 01-р сарын 19-өөс 02-р сарын 13-ны хооронд сонгон шалгаруулалт хийж авах тул сонирхсон оюутнууд Оюутны хөгжил, үйлчилгээний албаны 321184 утсаар холбогдож бүртгүүлэх буюу ШУТИС-ийн Төв байр, 1-327 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.
 
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА