Д.Жаргалсайхан “Үндэсний сэргэн мандалт ба хүнд аж үйлдвэржилт”сэдэвт лекц уншина
Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Үндэсний сэргэн мандалт ба хүнд аж үйлдвэржилт”сэдэвтлекц уншина
 
Д.Жаргалсайхан 1988 онд Чехсловак улсын Жилина хотын Тээвэр Холбооны дээд сургуулийг “Цахилгаан тээврийн засвар, ашиглалтын инженер” мэргэжлээр төгссөн. 1988 оноос “Цахилгаан Тээвэр”компанид засварын мастер, депогийн дарга, ерөнхий инженер сүүлийн 10 жил тус компаний ерөнхий захирлаар ажилласан бөгөөд тасралтгүй 26 жил нийтийн тээврийн салбарт хөдөлмөрлөжээ.
2006 онд анхны JEA-800 троллейбус үйлдвэрлэснээс хойш 5 загварын 70 гаруй цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэж Улаанбаатар хотын зорчигч тээврийн нийтийн үйлчилгээнд ашиглаж байгаагаас гадна Монгол улсаас анх удаа тэжээлийн хосолмол системтэй JEA-800F  загварын дуобусыг үйлдвэрлэн экспортонд гаргасан. Цахилгаан тээврийн засвар, ашиглалтын түвшинд тэжээлийн 2, 3 эх үүсвэр бүхий нийтийн тээврийн цахилгаан машин үйлдвэрлэсэн амжилтыг нь үнэлж, Олон улсын Цахилгаан тээврийн холбооноос хүндэт өргөмжлөл олгосон бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн хийн систем, цахилгааны үндсэн тэжээлийн болон туслах хэлхээнд хийсэн техникийн шинэчлэл нь бусад улс оронд амжилттай хэрэгжсэн байна.
Номин холдинг группын Үйлдвэрлэлийн бизнес эрхэлсэн дэд захирал Д.Жаргалсайхан Үндэсний сэргэн мандалт ба хүнд аж үйлдвэржилт” сэдэвт лекцийг ШУТИС-ийн Хурлын танхимд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1620 цагаас унших тул багш, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 
 
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА