“Биохими, микробиологийн анхдугаар олимпиад”-ын удирдамж
Нэг. Ерөнхий зүйл
1.1 ШУТИС-ийн ҮТС-ийн биотехнологи, микробиологи болон хүнсний чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэргэжлийн суурь хичээл болох биохими, микробиологийн мэдлэгээ баталгаажуулах, мэдлэгийн түвшинг сорих зорилгоор анхдугаар олимпиад болон асуулт хариултын тэмцээнийг /АХА/ зохион байгуулж байгаа болно.
1.2 Олимпиад биохими болон микробиологийн ерөнхий мэдлэг шалгасан хоёр хэсэг тест хэлбэрээр явагдаж дундаж дүнгээр нийт оноог дүгнэнэ.
1.3 Олимпиадыг ҮТС-ийн биотехнологи шим тэжээлийн тэнхимийн багш нар болон “IB” биотехнологийн клуб хариуцан зохион байгуулна.
1.4 Олимпиадад оролцогчдын дунд АХА тэмцээн зохион байгуулагдах бөгөөд асуулт чөлөөт болон мэргэжлийн холбогдолтой асуултуудаас бүрдэнэ.
Хоёр. Олимпиадад оролцогчдод тавигдах шаардлага
2.1 ШУТИС-ийн ҮТС-ийн баклаврын оюутан байна.
2.2 Оролцогчид 2014 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 0900 цагаас бүртгүүлэх ба оюутны үнэмлэх /эсвэл сургалтын албаны тодорхойлолт/ -ыг авч ирнэ.
2.3 Бүртгэлийн хураамж: 1500 төгрөг
2.4 Оролцох оюутнууд нэр, оюутны код, утасны дугаараа урьдчилан утсаар бүртгүүлнэ үү.         
Гурав. Олимпиад болон АХА тэмцээний хугацаа
3.1 Олимпиад 2014 оны 12 дугаар сарын 6-ны 10:00 цагт ШУТИС-ийн Тв зааланд явагдана.
3.2 АХА тэмцээн 2014 оны 12 дугаар сарын 6-ны 13:00 цагт ШУТИС-ийн Тв зааланд явагдана.
Дөрөв. Шалгаруулалт, шагнал урамшуулал
4.1 Шалгаруулалт тус өдрийн 17:00 цагт болно.
4.2 Шалгаруулалтыг ҮТС-ийн биотехнологи, шим тэжээлийн багийн багш нар явуулна.
 
ШАГНАЛЫН САН:
Ø Тэргүүн байр- Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, “Ерөнхий Микробиологи” мэргэжлийн сурах бичиг
Ø Дэд байр- Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, мэргэжлийн ном
Ø Гутгаар байр- Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, мэргэжлийн ном
Ø АХА тэмцээний ялагч- Өргөмжлөл, мөнгөн шагнал
ХОЛБОО БАРИХ:Утас:99324205; 88933984
E-mail: ulzii.tuya38@gmail.comm.tuya03@gmail.com
Facebook: /page/ IB Biotechnology club
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: “IB”БИОТЕХНОЛОГИЙН КЛУБ