“Эс-түүний бүтэц, үйл ажиллагааг хэн сайн мэдэх вэ” бүтээлийн уралдааны удирдамж
Нэг. Ерөнхий зүйл
1.1 ШУТИС-ийн ҮТС-ийн áиотехнологи, ìикробиологи болон хүнсний инженер чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд “Эс-түүний бүтэц, үйл ажиллагааг хэн сайн мэдэх вэ” бүтээлийн уралдааныг зохион байгуулж байна.
1.2 Оюутнуудын эсийн бүтэц үйл ажиллагааны талаарх мэдлэгээ баталгаажуулах, түүнийг сонирхолтой энгийн байдлаар илэрхийлэх, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой.
1.3 Уралдааныг ҮТС-èéí áиотехнологи шим тэжээлийн тэнхимийн багш нар болон “IB” áиотехнологийн клуб хариуцан зохион байгуулна.
Хоёр. Бүтээлийн уралдаанд оролцогчдод тавигдах шаардлага
2.1 ШУТИС-èéí ҮТС-ийн оюутан байх ба ганцаарчилñàí болон 2-3 хүний бүрэлдэхүүнтэй баг болж оролцоно. /Анги болон курс харгалзахгүй/
2.2 Оролцогчид бүтээлээ заасан хугацаанд багтаан ирүүлнэ. Бүтээлийг багийн нэртэй, гишүүдийн оюутны үнэмлэхний хуулбар /эсвэл сургалтын албаны тодорхойлолт/-ын хамт авч ирнэ.
2.3 Бүртгэлийн хураамж: Баг тус бүр 1500 төгрөг
2.4 Оролцох оюутнууд урьдчилан утсаар болон мэйлээр холбогдож мэдэгдэнэ үү. /Овог нэр, оюутны код, утасны дугаар/
Гурав. Бүтээлд тавигдах шаардлага
3.1 Бүтээлийг дурын материал ашиглан чөлөөтэй сэтгэж хийх ба ЭСИЙН БҮТЭЦ-ийг тодорхой зөв гаргасан байна.
3.2 Бүтээлийг өмнө нь хийгдэж байгаагүй, шинэлэг санаа гарган ямар нэгэн өвөрмөц материал ашиглан хийсэн бол давуу тал болно.
3.3 Оролцогчид ургамал , амьтны гэх мэт ямар ч эсийн бүтцийг сонгон авч хийж болно.
3.4 Бүтээлийг А4 хэмжээнээс багагүй хэмжээтэйгээр хийнэ.
3.5 Өмнө нь энэхүү бүтээлээрээ өөр уралдаан тэмцээнд оролцсон бол тухайн мэдээллийг хавсаргана.
Дөрөв. Хугацаа
4.1 Бүтээл хүлээн авах хугацаа: áүтээлийг 2014 оны 12 дугаар сарын 4-5-ны өдрèéí 1500-1800 цагийн хооронд íýãä¿ãýýð байрны 436 тоот ангид хавсаргах материалуудтай хамт авч ирнэ. Хоцорсон бүтээлийг хүлээж авахгүй болохыг анхаарна уу.
4.2 Эцсийн шалгаруулалт буюу асуулт, хариулт 12 сарын 6-ны 1500 цагт  ШУТИС-èéí Тв зааланд болно.
Тав. Шалгаруулалт, шагнал урамшуулал
5.1 Уралдаанд оролцож буй баг тус бүрт шүүгч нарын зүгээс ЭСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ тухай онолын асуултыг тавих ба асуултад хариулсан байдлаар нэгдсэн дүнг гаргаж ялагчийг тодруулна.
5.2 Шалгаруулалтыг ҮТС-èéí áиотехнологи, шим тэжээлийн багийн багш нар явуулна.
 
ШАГНАЛЫН САН:
Ø Тэргүүн байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал, мэргэжлийн сурах бичиг
Ø Дэд байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал, мэргэжлийн сурах бичиг
ХОЛБОО БАРИХ: Утас: 99324205; 88933984
E-mail: ulzii.tuya38@gmail.com/m.tuya03@gmail.com
Face book: /page/ IB Biotechnology club
 
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: “IBБИОТЕХНОЛОГИЙН КЛУБ