“Манлайлал хөгжил”, “Өөрчлөлтийг удирдан хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт болно
Австралийн Менежментийн Институтээс зохион байгуулдаг “Манлайлал хөгжил” сургалтыг 2014 оны 12-р сарын 10-ны өдөр,”Өөрчлөлтийг удирдан хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг 2014 оны 12-р сарын 11-ний өдөр тус институттэй хамтран Удирдлага, эдийн засаг сургалт эрдэм шинжилгээний байгууллагуудын Консорциум Монголд анх удаа зохион байгуулах гэж байгаа тул Та бүхэн байгууллагынхаа удирдах ажилтан, багш, судлаачдаа оролцуулна уу.
 Тус сургалт нь орчин үеийн сургалтын аргаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг оролцогчдод түгээхийн зэрэгцээ манай нөхцөлд тохируулан Австрали болон бусад оронд зохион байгуулдаг сургалтын төлбөрөөс даруй тав дахин бага байхаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байж, танай байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх ажилд хувь нэмрээ оруулах болно. Сургалтын төлбөр 250 америк доллар буюу 450000 төгрөг болно. Сургалтад оролцсон хүмүүст Австралийн Менежментийн Институт болон бусад хамтран зохион байгуулах байгууллагуудаас сертификат олгоно.
 
Сургалт болох байр:              ШУТИС-ийн Төв номын сан, 604 тоот
Зорилтот бүлэг:                      Удирдах ажилтан, сургалтын менежер, мэргэжлийн багш, хүний нөөцийн менежер, мэргэжилтэн, судлаач, зөвлөхүүд
Сургагч багш:                         Вильямс Кристофер, Австралийн Менежментийн Институтын орлогч захирал
Бүртгэх, холбоо барих хаяг: МУИС, Эдийн засгийн сургууль, 5-р байр, 404 тоот
                                                doosmaa@yahoo.com; тас: 99839431
                                                alimaa@ausmonconsulting.com.au; утас: 99191078
                                                dd_erdenetsetseg@yahoo.com ; утас: 99010703