Тогтвортой хөгжлийн чуулганд оролцохыг урьж байна
ЮНЕСКО БШУЯ, БОНХЯ болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний чуулга уулзалтыг ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулах юм.
Энэхүү чуулга уулзалтын гол зорилго нь Монгол улсад тогтвортой хөгжлийн боловсролыг нэвтрүүлэхэд тулгараад байгаа асуудлууд, энэ чиглэлээр авсан арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэх мөн тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудлууд болох уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг зэрэг сэдвүүдийг хөндөн ярилцаж эдгээр асуудлуудыг шийдвэрлэх талаар хэлэлцэх, үүнд хүүхэд залуучуудыг татан оролцуулах, тэдний дуу хоолой, үзэл бодлыг сонсох юм.
Энэхүү арга хэмжээнд 10 оюутан оролцуулах тул уг чуулганд оролцох сонирхолтой оюутан ШУТИС-ийн Төв байр, Оюутны хөгжил, үйлчилгээний алба /1-327 тоот өрөө/-нд ирж бүртгүүлнэ үү.
 
 
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА