Манжуурын гоо бүсгүй тэмцээнд оролцохыг урьж байна
БНХАУ, ОХУ, Монгол улсын соёлын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Манжуур хотод жил бүрийн 12 дугаар сард “Цас мөсний баяр”, Хөрш зэргэлдээ орны “Гоо бүсгүй” шалгаруулах тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд манай улс 2005 оноос эхлэн оролцож ирсэн.
Монгол улсаа төлөөлөн Манжуурын гоо бүсгүй тэмцээнд оролцох охидыг 2014 оны 11 дүгээр сарын 12-оос 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд Соёлын Төв Өргөөний Нийслэлийн Соёл урлагийн газрын 506 тоотод 9.00-17.00 цаг хүртэл бүртгэнэ.
Дээрх мэдээллийг 94249936, 321529 дугаарын утсаар лавлана уу.