Kumoh National Institute of Technology болон ШУТИС-ийн хамтын ажиллагааны гэрээний дагуу оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцах буюу Гадаад харилцааны албаны 329081 утсаар холбогдоно уу.
Бүрдүүлэх материал: /Бүх материал Англи хэл дээр байх шаардлагатай/
1. Элсэхийг хүссэн өргөдөл- Application form(attached)
2. Сургуулийн тодорхойлолт - Certificate of Enrollment
3. Албан ёсны дүнгийн тодорхойлолт - Academic transcript
4. Гадаад паспортын хуулбар - Copy of passport
Материал хүлээн авах газар, хугацаа:
2014 оны 11-р сарын 18-ны өдрийн 17:00 хүртэл ШУТИС-ийн Гадаад харилааны албаны 218 тоот
Жич: Оюутан БНСУ-д байх хугацааны амьжиргааны зардлаа өөрсдөө хариуцах бөгөөд сард дунджаар хоол унаанд 500,000 вон, улиралд байрны зардалд дунджаар 600,000 вон шаардлагатай болно.