Эчнээ сургалтанд элсэлт авна
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль 2014/15 оны хичээлийн жилийн намрын улирлаас эхлэн дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн хүмүүсийг дараах мэргэжлээр бакалаврын зэрэг олгох эчнээ сургалтанд бүртгэж байна. 
Үүнд:  
1. Барилгын инженер /073202/
2. Дулааны инженер /071302/
3. Цахилгааны инженер /071304/
4. Авто инженер /071601/
5. Уул уурхайн ашиглалтын технологи /072401/
6. Цахилгаан холбоо /061901/
7. Хүнсний инженерчлэл /072101/
8. Бизнесийн удирдлага /041301/
Бүртгэлийн хугацаа: 2014 оны 10 дугаар сарын 29-өөс 2014 оны 11 сарын 04-ний өдрийг дуустал
Бүртгүүлэх газар: Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба
Бүрдүүлэх бичиг баримт:
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Мэргэжлийн диплом эх хувиар, хуулбарын хамт
Шалгалт: 2014 оны 11 сарын 5-ны өдөр
 

Жич: Эчнээ сургалтаар өмнөх сургалтаараа судалсан хичээлүүдийг ШУТИС-ийн кредит дүйцүүлэн тооцох журмын дагуу дүйцүүлэн тооцсоноор богино хугацаанд суралцах боломжтой.