ШУА-ийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторийн захирлын сонгон шалгаруулалтын зар

ШУТИС-ийн эрдэмтэн судлаачдыг ШУА-ийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторийн захирал (эрхлэгч)-ын сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
     ШУА-ийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лаборатори нь 2007 онд Монгол улсын Засгийн газрын 139 дүгээр тогтоолоор байгуулагдсан, тус лаборатори нь эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудад шаардлагатай хэмжилт, судалгаа шинжилгээг орчин үеийн өндөр мэдрэх чадвар, нарийвчлал бүхий багаж төхөөрөмжөөр гүйцэтгэдэг мэргэжлийн судалгааны лаборатори юм.

    ШУА-иас лабораторийн материаллаг баазыг сайжруулах, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр ихээхэн анхаарч ажилладаг бөгөөд ирэх онд тус лабораторийн барилгыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

    Захиралд нэр дэвшигч нь БСШУ-ны сайдын 2007 оны 276 дугаар тушаалаар батлагдсан "Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын захирал (дарга)-ын ажлын байр (албан тушаал)-ын тодорхойлолтод тавигдах нийтлэг шаардлага" болон "ШУА-ийн харьяа байгууллагуудын захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам"-ын үндсэн шаардлагуудыг тус тус хангасан байна (Журмыг хавсаргав татах).

Албан тушаалын тодорхойлолтонд тавигдах нийтлэг шаардлага татах

      Нэр дэвшигчид нь холбогдох материал (хүсэлт, анкет, ажил байдлын тодорхойлолт, үйл ажиллагааны хөтөлбөр, бүтээлийн жагсаалт)-ыг бүрдүүлэн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт ирүүлнэ үү.

 

Хаяг: Шинжлэх ухааны Академийн Тэргүүлэгчдийн газар Соёлын Төв Өргөө, 6 давхар Холбоо барих утас : 263872, 264889