2014-2015 оны хичээлийн жилийн намрын улиралд зайгаар хичээл сонгон суралцаж байгаа оюутнуудтай 2014.10.11-ний Бямба гаригт 11:00 цагт ШУТИС-ийн Е байрны /номын сан/ 405 тоот өрөөнд уулзалт зохион байгуулах гэж байна.
Уулзалтанд Е-Нээлттэй Институтын ахлах мэргэжилтэнүүд дараах асуудлаар зөвөлгөө, заавар өгнө.
- Зайн хичээлрүү холбогдох
- Багшд файл илгээх, файл хүлээн авах
- Улирлын болон явцын сорил өгөх
- Зайн сургалтанд асуудал, хүндрэл гарахад хэнд хандах
Зайгаар хичээл сонгон суралцаж байгаа оюутан та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Е-Нээлттэй Институтын сургалтын алба