Монголын багш нарын баярын 48 дахь өдрийг тохиолдуулан ЗБНСЗ-өөс зохион байгуулж буй “Хөгжлийн чиг хандлага” сэдэвт залуу багш нарын уулзалт, зөвлөгөөний удирдамж
Нэг.Зорилго:
ШУТИС-ийн Залуу багш нарын сургалт, эрдэм шинжилгээний ажил болоод, нийгмийн асуудлын талаар санаа бодлыг нь сонсох, багш өөрийгөө хөгжүүлэх нөхцөл бололцоо, цаашид хийх ажлууд, сургалтын чанарын шинэчлэл, судалгаанд суурилсан их сургууль болох, зорилт дэвшүүлэх, тэргүүний шилдэг багш нарын туршлага солилцох, хамт олонч нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэх, уулзалтад оролцогчдоос гарсан үнэтэй санаа, саналыг дэмжих, багшийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулахад оршино.
Хоёр.Хэлэлцэх асуудал:
Уулзалт, зөвлөгөөн 2014 оны 10-р сарын 03-ны өдөр 13:30 цагт ШУТТөв номын сан № 604тоот өрөөнд болно.
Хөтөлбөр
Нээлт
ШУТИС-ийн Проректор Ч.Баасандаш нээж үг хэлнэ /14.00-14.10/
ШУТИС-ийн Багш нарын зөвлөлийн тэргүүн Д.Долгорсүрэн үг хэлнэ /14.10-14.20/
Шилдэг залуу багш нарт шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа /14.20-14.40/
Илтгэл /14.40-15.30/
Судалгаанд суурилсан их сургууль
Эрдэм шинжилгээ,технологийн проректор, доктор (Ph.D),Ч.Баасандаш
Санал, асуулт
Сургалтын чанарын шинэчлэл
МХТС-ийн дэд профессор, доктор (Ph.D), Б.Бат-Золбоо
Санал, асуулт
Дэлхийн боловсрол – Тэтгэлэгт хөтөлбөр
ЭХИС-ийн багш (Sc.D), профессор Т.Уранчимэг
Санал, асуулт
Багшийн ёс зүйг төлөвшүүлэх
БУХС-ийн ахлах багш, доктор (Ph.D), Н.Наранцацралт
Санал, асуулт
Илтгэлтэй холбоотой асуулт хариулт /15.30-16.00/
Энгэрийн зүүлтний өнгөөр 3 багийн хэлэлцүүлэг хийнэ /16.00-16.40/
Багууд бэлтгэх- 5 минут
Багуудын ярилцах хугацаа-15 минут
Ерөнхий дүгнэлт хийх илтгэгч-20 минут
Уулзалт зөвлөгөөнөөс гарах зөвлөмжийн төслийг батлах
Хаалтын ажиллагаа/16.40-17.00/
Удирдамж боловсруулсан:
ШУТИС-ийн БНЗ
ШУТИС-ИЙН ОЮУТНЫ БАЙРАНД ОЮУТАН ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ
БЗС-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн салбар Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль зэрэг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад суралцагчдын анхааралд
Зарим эрэлттэй мэргэжлийн тэтгэлэгт 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн суралцагчдын анхааралд
Засгийн газар хоорондын тэтгэлэгт 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-д суралцагч гадаадын иргэний анхааралд
БЗС-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлд 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн суралцагчдын анхааралд