“ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ХӨГЖЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ”


 

“ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ХӨГЖЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” 
 

СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
ШУТИС-ийн Механик Инженерийн Сургууль, Монгол Улсын Зам, Тээврийн Яам, Зүүн Азийн Тээвэр Судлалын Нийгэмлэг (EASTS) Монголын Тээвэр Судлалын Нийгэмлэг (МТСН) хамтран “МОНГОЛ УЛСЫН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ХӨГЖЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2014 оны 10 сарын 11 өдөр Их дээд сургуулийн багш, оюутнууд, тээвэр, логистикийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг судлаачид болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн компаниудын бизнес эрхлэгчдийн дунд зохион байгуулах гэж байна.
 

1.      Зорилго:

Монгол улсын тээвэр, логистикийн салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд, эрх зүйн зохицуулалтыг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох, бусад улс орны туршлагыг судлах зэрэг онол практикийн ач холбогдол бүхий судалгаа, шинжилгээний шинэ бүтээл үзэл баримтлалыг хөгжүүлж таниулах, уг салбарт ажиллагсад, Их дээд сургуулийн багш судлаач нар болон оюутан залуучуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажил, төслүүдийг дэмжих, улмаар Тээвэр, логистикийн салбарын Төрийн бодлогод санал оруулахад энэхүү бага хурлын зорилго оршино.
 

2.      Бүтээлийг хүлээн авах:

Эрдэм шинжилгээний бүтээлийг 2014 оны 09-р сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд ШУТИС-ийн Механик Тээврийн Сургуулийн Тээврийн салбарын 107 тоот өрөөнд ахлах багш док. Д. Өнөрсайхан, Б.Орлого нарт хэвлэмэл 2 хувь болон unur05@yahoo.com,  borlogo125@yahoo.com хаягаар электрон хэлбэрээр хүлээн авна.
 

3.      Зохион байгуулалт:

Бага хурал нь менежмент ба инженерийн гэсэн хоёр ангилалаар зохион байгуулагдана.
·         I үе шат. Ирүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг 2014 оны 09-р сарын 25нд комисс хэлэлцэж, менежментийн болон инженерийн чиглэлээр тус бүр 15 илтгэлийг дараагийн шатанд шалгаруулна.
 

·         II үе шат. Шалгарсан бүтээлүүдийг 2014 оны 10 сарын 11-ний өдрийн 09 цагаас ШУТИС-ын төв номын сангийн 604 тоот эрдэм шинжилгээний хурлын зааланд зохион байгуулж эцсийн байдлаар хэлэлцүүлнэ.    
 

Эрдэм шинжилгээний хуралд ирсэн бүх илтгэлээр эмхэтгэл хэвлэгдэнэ.
 

4.      Бүтээлд тавигдах ерөнхий шаардлага:

 

 

·         Илтгэл тус хурлын нэрэнд зохицсон асуудлыг хөндсөн байх
·         Шинэлэг санаа дэвшүүлсэн, практик ач холбогдлыг агуулсан байх
·         Судалгаа нь шинжлэх ухааны онол арга зүйд үндэслэсэн тодорхой судалгаанд тулгуурласан байх
·         Судалгааны тодорхой арга хэрэглэсэн байх
·         Шийдвэрлэх асуудлыг дэвшүүлж, тодорхой шийдэлд хүрсэн, хэрэгжүүлэх арга зам, төсөл бүхий байх
·         Илтгэл ШУТИС-иас гаргасан Эрдэм Шинжилгээний өгүүлэл бичих зааврыг баримталсан байна. www.must.edu.mn

, www.mes.edu.mn
 

·         Илтгэлийг 5-15 хуудаст багтаан бичсэн байна.
 
 

5.      Эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулах үзүүлэлтүүд:

 

 

·      Шинжлэх ухааны үндэслэл
·      Салбарын хүрээнд тодорхой асуудлыг дэвшүүлсэн
·      Практик ач холбогдол
·      Асуудлыг шийдвэрлэж зорилгодоо хүрсэн байдал
·      Судалгааны арга зүй
·      Илтгэх ур чадвар
 
Дэлгэрэнгүй мэдээллийг: unur05@yahoo.com ,  borlogo125@yahoo.com  утас 96968585, 99187796