“Work-Scholarship” хөтөлбөр
ШУТИС-ийн Англи хэлний Академиас 2014-2015 оны хичээлийн жилд зохион байгуулж буй “Work-Scholarship” хөтөлбөрөөр оюутнуудад сургалтын төлбөрийн 10 кредитийн тэтгэлэг олгох бөгөөд цаашид сурсан мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлэн ажлын дадлага, туршлагатай болж, найрсаг хамт олны дунд сурч хөгжих боломжоор хангахын зэрэгцээ сургалтын тэтгэлэгийн туслалцаа үзүүлэхэд оршино.

Хамрах хүрээ:

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 2, 3-р курс болон магистрт шинээр элсэн орж буй оюутнууд

Давуу талууд, үр дүн:

-         Сургалтын төлбөрөөсөө 10 кредитийн тэтгэлэг авах

-         Америк, Монгол багш нартай хамтран ажиллаж, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх

-         Сурсан мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлэх

-         Дадлага хийсэн ажлын байрнаас тодорхойлолт авах боломжтой.

Тавигдах шаардлага:

-         Дүнгийн голч 3,0-с дээш байх

-         Төсөл бичих тал дээр ерөнхий мэдлэгтэй

-         Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай

-         Цагийн менежмент сайтай

-         Хувийн зохион байгуулалттай

-         Багаар ажиллах чадвартай

-         Бүтээлч, санаачлагатай

-         Өөрийгөө  хөгжүүлэн тогтвортой ажиллах боломжтой

Бүрдүүлэх материал:

-         Иргэний үнэмлэхний хуулбар

-         Сургалтын албаны дүнгийн тодорхойлолт

-         Ажилд орохыг хүссэн өргөдөл

-         Эцэг эхийн батламж

Сонирхсон оюутнууд ШУТИС-ийн Англи хэлний Академи /Номын сангийн 406 тоот/-д ирж анкет бөглөнө үү. Анкет хүлээн авах эцсийн хугацаа  2014 оны 09 сарын 05 ны өдөр

Лавлах утас : 325582