ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                                                                  Огноо : 2014.08.26

Тендер шалгаруулалтын нэр: ШУТИС-ийн Хичээлийн 2-р байрны гадна фасадны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС-БИАС/2014-05

ШУТИС нь эрх бүхий тендерт оролцогчдоос ШУТИС-ийн Хичээлийн 2-р байрны гадна фасадны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 төгрөгөөр худалдан авч болно. ШУТИС-ийн Захиргаа. Голомт банк. Дансны дугаар: 1102928177.  Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 100 000 000

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30 хувьтай тэнцэх 

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 100 000 000

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Тендерийн хамт 3 115 720 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн, 11 цаг 00 минут-т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодны давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ.

СБ-дүүрэг 8-р хороо, бага тойруу-34 ШУТИС-ийн төв байр 214 тоот

Худалдан авалтын алба, мэргэжилтэн Ш.Номин-эрдэнэ. Утас:315561, 88117165