2014-2015 оны Турк улсын их, дээд сургуулиудын бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн онлайн бүртгэл эхэллээ
Бүртгэл дуусах өдөр : 2014 оны 5 сарын 19
Энэхүү хөтөлбөр нь амжилттай суралцаж буй орон орны оюутнуудыг Турк улсад тэтгэлэгтэйгээр бакалаврын хөтөлбөрт хамруулах Бүгд Найрамдах Турк улсын засгийн газраас санхүүжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр юм.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнуудад дараах хөтөлбөрүүдийг санал болгодог:
· Бүс нутгийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр
· Ибни Синагийн нэрэмжит анагаах ухааны тэтгэлэгт хөтөлбөр
· Юнус Эмрэгийн нэрэмжит Турк хэлний тэтгэлэгт хөтөлбөр
· Шашин судлалын тэтгэлэгт хөтөлбөр
Оюутнууд суралцаж төгссөн хөтөлбөр болон цаашдынхаа эрдэм шинжилгээний зорилтоосоо хамааран зөвхөн 1 хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой.
Туркийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутан тухайн хөтөлбөрт суралцах эрхээ олж авахын зэрэгцээ суралцах хугацаандаа тэтгэлэг авах боломжтой болно. Тэтгэлэг авах болзол хангасан оюутны тэнцсэн хөтөлбөрүүдээс аль нэгд нь суралцах боломжтой. Турк улсын ихэнх их дээд сургууль Турк хэл дээр сургалт явуулдаг бөгөөд зарим сургуулиудын, зарим хөтөлбөрт англи, франц, герман хэл дээр суралцах боломжтой. Ийм төрлийн хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнууд тухайн хэлний түвшингээ батлах “хэлний сертификат”, шалгалтын хариутай байх ёстой. Гадаад хэл дээр сургалт явуулдаг сургуулиуд ихэнхдээ GRE, GMAT гэх мэт олон улсын шалгалтын оноог шаарддаг.
Иймээс таны сонгож буй хөтөлбөр гадаад хэлний түвшин шаардаж байгаа эсэхийг сайтар нягтлаарай.
Хөтөлбөрийн хамрах хүрээ
· Сар бүр тэтгэлэг (550 турк лира буюу ойролцоогоор 260 ам.доллар)
· Их сургуулийн сургалтын төлбөр
· 1 жилийн Турк хэлний сургалт
· Үнэ төлбөргүй дотуур байраар хангана
· Ирэх-буцах онгоцны тийз
· Эрүүл мэндийн даатгал
Бакалаврын хөтөлбөрт хамрагдах болзлууд
Бакалаврын хөтөлбөрт хамрагдахын тулд :
· Турк улсаас бусад улсын иргэн байх (Одоо болон урьд өмнө нь Турк улсын иргэн байсан бол хамрагдах эрхгүй)
· Хамрагдахыг хүссэн түвшний хөтөлбөрт Туркийн ямар нэгэн их дээд сургуульд урьд өмнө нь бүртгүүлээгүй байх.
· Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх эсвэл 11-р ангид суралцдаг байх.
· 21-ээс доош настай байх (1993 оны 1 сарын 1-нээс хойш төрсөн байх)
· Дүнгийн тодорхойлолт, дипломын голч дүн, улсын болон олон улсын хэмжээний их, дээд сургуульд элсэх шалгалтын дээд онооноос тооцоолон хангалттай үнэлгээ авсан байх (анагаах ухааны хөтөлбөрт хамрагдахын тулд 90 хувь, бусад хөтөлбөрт хамрагдахын тулд 70 хувиас дээш оноо авсан байх)
· Суралцахад саад учруулахуйц эрүүл мэндийн шалтгаангүй байх ёстой.
Бүрдүүлэх бичиг баримт
· Онлайн бүртгэлийн хуудас (вэб сайт дээр бөглөнө)
· Бүрэн дунд боловсролын үнэмлэх эсвэл 11-р ангийн сурагч гэдгээ батлах сургуулийн тодорхойлолт
· Оюутны эсвэл сурагчийн судалсан хичээлүүдийг харуулсан дүнгийн тодорхойлолт
· Хүчинтэй бичиг баримтын хуулбар (паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ гм)
· Цээж зураг
Бүртгүүлэх дэс дараа
Оюутан ;
· www.turkiyeburslari.org эсвэл www.trscholarships.org вэб хуудас руу орно,
· Онлайн бүртгэлийн хуудас гэсэн хэсэг дээр дарна,
· Мэйл хаяг, нууц үгээ оруулан бүртгүүлнэ,
· Бүртгэлийн хуудастай уншиж танилцана,
· Системд нэвтэрч бүртгэлийн зааврын дагуу хуудсыг бөглөнө,
· Шаардлагатай бичиг баримтуудын хуулбарыг системд ачааллана,
· Бүртгэл хийж дуусна.
Танд амжилт хүсье.
ЯПОН-МОНГОЛЫН “САСАКАВА” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд