БНСУ-ын Дангүкийн их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрт сонгон шалгаруулна

ШУТИС , БНСУ-ын Данкүг их сургуультай (Dankook University)  2011 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ШУТИС-ийн  бакалаврын сургалтанд суралцаж буй 5 оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлээр Данкүг их сургуульд 1 жил буюу 2 улирал суралцаж,  кредит дүйцүүлэн тооцох боломж нээгдсэн. Иймд 2014-2015 оны хичээлийн жилд тус сургуульд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд доорхи материалыг татан авч, зааврын дагуу бөглөөд ирүүлнэ үү.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд нь доорх шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

1. Тэтгэлэгийг зөвхөн ШУТИС-ийн бакалаврын түвшний сургалтанд  2-оос доошгүй семестрт сурсан оюутнууд хамрагдана.

2. Оюутны нийт суралцсан хугацааны голч дүн нь 3.2 ба түүнээс дээш байх.

3. Оюутнууд нь өмнө нь засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж байгаагүй.

4. Солонгосын 2 их дээд сургуульд зэрэг өргөдөл гаргаагүй байх.

5. Солонгос хэлний TOPIK шалгалтын 4-р шатнаас дээш мэдлэгтэй  байх эсвэл Англи хэлний олон улсын шинж чанартай (TOEFL,  IELST гэх мэт) шалгалтыг  зохих түвшинд амжилттай өгсөн бол оноогоо хавсаргах

Бvрдvvлэх материал:

1. Суралцагчийн сурч буй сургуулийн тодорхойлолт

2. Оюутны суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт /голч 3,2-оос дээш байх/ Official transcript/

3. Aнкет /Application form/

4. Суралцагчийн суралцах хугацаандаа амжилттай оролцсон уралдаан тэмцээнүүдийн шагнал, урамшууллын батламж /Certificate of awards/

5. Суралцагчийн өөрийн дэлгэрэнгүй мэдээлэл /Self introduction/

6. Оюутны өөрийн сургалтын төлөвлөгөө /Study plan/

Анхааруулга: Материалыг Англи эсвэл Солонгос хэл дээр шивж бичсэн байх!

  Солонгос улсын болон 2 улсын иргэншилтэй оюутнуудад хамаарахгүй!

Материал хүлээн авах  хугацаа: 2014 оны 5-р сарын 16-ний 16.00 цагаас өмнө

Хаана: 1-218 тоотод

Холбогдох утас: 329081

Гадаад Харилцааны Алба