Монголын мэдээллийн технологийн ММТ2014 эрдэм шинжилгээний хурал болно.

2014 оны 5-р сарын 8-нд ШУТИС-ийн төв номын санд Монголын мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж буй эрдэмтэн профессор багш, магистр, доктор оюутан, мэргэжилтнүүдийн хамтарсан улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал болно.

Тус хурлыг ШУТИС-ийн К ТМС, МХТС хамтран зохион байгуулж байгаа бөгөөд МХТС, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль(ХШУИС), КТМС, УБИС, ЭМШУИС зэрэг сургуулиудаас нийтдээ 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлснийг ШУТИС-ийн КТМС, МХТС болон МУИС-ийн ХШУИС-ийн эрдэмтэн багш нар шүүмж өгч шалгаруулав.  Шалгарсан өгүүллүүдийг аман болон үзүүлэн илтгэл хэлбэртэйгээр танилцуулах болно.  

Хурлын ажиллагаа 09:00- аас 17:00 хооронд явагдах бөгөөд Цахим засаглал, Эмбедэд систем ба автоматжуулалт, Компьютерийн хэл шинжлэл, Дүрс ба дохио боловсруулалт, Програм хангамжийн технологи, Системийн аюулгүй байдал гэсэн 6 салбар хуралдаанд хуваагдан 602, 604 өрөөнд нэгэн зэрэг хоёр салбар хуралдаанаар үйл ажиллагаагаа явуулна.