ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА /МӨНГӨН ШАГНАЛТАЙ/ МӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦСОН ОЮУТНУУДЫГ ШАЛГАРУУЛНА /МӨНГӨН ШАГНАЛТАЙ/

Нэгдсэн үндэстний байгууллагаас 2005-2014 оныг Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих жил болгон зарласны дагуу ЮНЕСКО-гоос 15-24 насны хүүхэд залуучуудад насан туршийн болон ухаалаг хэрэглээний боловсрол олгох “Уур амьсгалын өөрчлөлт ба амьдралын хэв маяг” хөтөч номыг боловсруулан гаргасан бөгөөд энэ ном нь 8 улсын хэлээр орчуулагдан хэвлэгдэж хүүхэд залуучуудын хүртээл болоод байгаа юм.

2013 оныг Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яам “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яам, ЮНЕСКО-тай хамтран Тогтвортой хөгжлийн боловсролын хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү “Уур амьсгалын өөрчлөлт ба амьдралын хэв маяг” хөтөч номыг Монгол хэлнээ орчуулж энэ чиглэлд хэлэлцүүлэг, сургалт явуулахаар ажиллаж байна. Уг хөтөч номыг Монгол хэлнээ буулгахад хамтран ажиллаж санал сэтгэгдэлээ солилцоход хүүхэд залуус та бүхний оролцоо маш чухал байна. Уг номыг сэдэв сэдвээр нь Уур амьсгалын өөрчлөлт нэртэй Facebook page болон ногоон амьдралын хэв маяг Facebook group-d байршуулж буй тул, номын талаарх холбогдох мэдээллийг цаг тухай бүрт уншиж танилцан санал бодлоо чөлөөтэй хуваалцаж санал асуулгад идэвхитэй оролцож, хамтран ажиллахыг та бүхнээс хүсье!

Энэ ажлын хүрээнд бид зургийн уралдаан зарлаж байна. Шалгарсан зургуудыг энэ хөтөч номонд оруулах бөгөөд мөнгөн шагнал өгнө. Мөн хэлэлцүүлэгт сайн оролцсон оюутнуудыг шалгаруулан мөнгөн шагнал өгнө.

Энэхүү номын англи хэл дээрхи хувилбарыг энэхүү линкээр холбогдон татаж аваарай: http://www.unep.org/pdf/YXC_CC_Single_Pages_230911.pdf


Зохион байгуулагчид