ШУТИС-ийн Технологийн сангийн санхүүжилтээр 2014 онд хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулна.

“ШУТИС-ийн Технологийн  сангийн журам”-ын дагуу  их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, шинжлэх ухаан, технологийн болон инновацийн төсөл хэрэгжүүлэх, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор  дараах чиглэлээр 2014 оны эхний хагас жилийн төслийн сонгон шалгаруулалтыг  зохион байгуулна.

Төслийн шалгуур үзүүлэлт:

-       Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд олон улсын түвшинд хийгдсэн эрдэм шинжилгээний ажил, олон улсын мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүлүүдэд хэвлэн нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн үр дүнг үргэжлүүлэн судлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, их сургуулийн хөгжлийн бодлого, зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл

-       Бүрэлдэхүүн сургууль, эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн, төвүүдийн судлаач багш нарын хамтарсан баг салбар хоорондын интеграцийг бүрдүүлэх, салбар дундын асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий төсөл

-       Төслийн багийн гишүүдийн бүрэлдэхүүнд тухайн чиглэлээр ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтанд суралцаж байгаа магистрант докторантыг (1-2 хүн) заавал хамруулсан байх

-       Эдийн засаг, нийгмийн хэрэгцээ, шаардлага байгаа эсэх

-       Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологиудтай уяалдсан эсэх

-       Төсөл гүйцэтгэх багийн чадавхи

-       Хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилтийн тооцооны талаархи санал бодитой эсэх

-       Үр дүнг ашиглах боломж, түүнийг нэвтрүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөц   (бусад дэмжигч байгууллага, санхүүжүүлэгч) байгаа эсэх

Төслийн материал бүрдүүлэх, төсөл ирүүлэх, шалгаруулах  хугацаа

Төслийн материалыг 2014 оны 04 дугаар сарын 01-нээс 4 дүгээр сарын 11-ний хооронд Эрдэм шинжилгээний албанд хүлээн авна.

Ирүүлсэн төслүүдтэй мэргэжлийн экспертүүд (их сургуулийн профессор багш нар болон эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын судлаачид, бизнесийн байгууллагууд) танилцан хөндлөнгийн хяналт хийж төсөл шалгаруулах комиссод анхан шатны шалгаруулалтын санал өгнө.

2014 оны 4 дүгээр сарын 17-нд төслийн нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулна.Төслийн картыг доорхи хаягаар орж зааврын дагуу бичиж ирүүлнэ үү. https://docs.google.com/forms/d/1WlDx4nlBJQpr2tdVik2ahzBMII2qQ0IU7EZaNL7oEcA/edit  

Төслийн тодорхойлолтыг эндээс татан авна уу.