“МИНИЙ МЭРГЭЖИЛ, ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” СЭДЭВТ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ III-Р БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

ШУТИС, МЕХАНИК ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ                                                                                                            

Машин үйлдвэрлэлийн профессорын баг, АСМЕ клуб                                               

Ивээн тэтгэгч: Монторх ХХК

Зорилго:

Эрдэс баялгаа түүхийгээр нь зөөж дуусахаас нь өмнө нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гаднаас орж ирэх импортын хэмжээг бууруулах зорилготой. Оюутан залуус та бид юу хийж байна.

Сэдвийн хамрах хүрээ:

Хүдэр олборлох, боловсруулах үйлдвэрлэл, метал боловсруулах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, метал судлал, түүний чанар стандартын судалгаа, ширээлт гагналтын технологийн чиглэлээр магистр болон бакалаврын оюутнууд судалгаа хийж  оролцоно.

Хугацаа:

Эрдэм шинжилгээний хурал 2014 оны 5-р сарын 03 нд 10:00 цагаас ШУТИС, Механик инженерийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд болно.

Шагнал:

1-р байр Өргөмжлөл, 350000 төг -1 оюутан, Удирдсан багш- 100000 төг

2-р байр Өргөмжлөл, 260000 төг - 1 оюутан, Удирдсан багш- 70000 төг

3-р байр Өргөмжлөл, 180000 төг -  1 оюутан, Удирдсан багш- 40000 төг

Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах шаардлага:

  • Удирдагч багштай байх
  • Шинэлэг санаа шинэ шийдэл
  • Судалгаа шинжилгээний арга зүйн ашиглалт
  • Ашигласан судалсан материал
  • Гаргасан дүгнэлт бодитой эсэх
  • Эрдэм шинжилгээний илтгэл бичих шаардлага хангасан эсэх
  • Илтгэх ур чадвар

Техникийн шаардлага:

  • Үсгийн фонт Arial 12, мөр хоорондын зай 1.5, цаасны хэмжээ А4, хуудасны тоо 4-6 нүүр байх,
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн нүүр хуудсанд илтгэлийн овог нэр, удирдагч багшийн овог нэр, сургууль, анги, холбоо барих утас, цахим хаяг бүхий мэдээллийг бичсэн байх,
  • Илтгэлийн материалыг хэвлэмэл байдлаар ШУТИС-ийн МИС-ийн 226 тоот өрөөнд авчирч өгөх, файл хэлбэрээр deegii_m@yahoo.com, Oyun_B0203@yahoo.com хаягаар 2014 оны 4-р сарын 24-ний 17:00 цагаас өмнө илгээх

Хурлын талаар  лавлах утас: 99089277, 99495770

Хурал зохион байгуулагч: АСМЕ клуб