Энэ жилийн "ШУТИС - Робокон 2014" нь тэмцээн, үр дүнгийн хэлэлцүүлэг гэсэн 2 үе шаттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээн 2014 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10:00 цагт КТМС-ийн спорт зааланд, үр дүнгийн хэлэлцүүлэг 15:00 цагт КТМС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд /5-111 тоот/ болно.
“Үр дүнгийн хэлэлцүүлэг” нь дараах онцлогуудыг харгалзан явагдана:
1. Шинэ санаа, роботын шийдэл, технологи
/Бэлэн технологи ашиглахгүйгээр шинэ санаа гаргасан эсэх/
2. Зохион байгуулалт (менежмент)
/Үндсэн баг нь: олон улсын жишгийн дагуу багийн гишүүдийн 1/3 нь электроник, 1/3 нь механик, 1/3 нь программчлалын ба менежментийн чиглэлээр суралцдаг оюутнуудаар багаа бүрдүүлсэн эсэх/
3. Санхүүгийн тайлан
/Аль болох бага зардлаар, гарын доорх материалуудыг ашигласан эсэх/
Дээрх онцлогуудыг харгалзан явуулах нь манай багууд олон улсад амжилт гаргах боломжыг нэмэгдүүлнэ гэж бид үзэж байна.
Багийн мэдүүлгийг 2014 оны 03-р сарын 28-ны өдөр хүртэл manas_2524@must.edu.mn хаягаар ирүүлнэ үү.
Удирдамж болон багийн мэдүүлгийг хавсаргав.

Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв