ШУТИС-ийн магистрант, докторантын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, салбар хоорондын мэдээлэл солилцож, интеграцийг хөгжүүлэх зорилгоор “МЭДЛЭГТ СУУРИЛСАН ТЕХНОЛОГИ” сэдэвт эрдэм шинжилгээний нээлттэй хурал зохион байгуулагдана.
ХУРЛЫН ОНЦЛОГ:
2014 оны 04-р сарын 16-нд зохион байгуулагдах эрдэм шинжилгээний хурал нь магистрант, докторант нарт эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр хамтран ажиллах бололцоог хангах, харилцан туршлага судлах, судалгааны ажилдаа зөвлөгөө авах, хөндлөнгийн шүүмж-хянан магадлагаа хийлгэх /review/, нээлттэйгээр хэлэлцүүлэх талбарыг бий болгох зэрэг боломжуудыг бүрдүүлж байгаа юм.
Эрдэм шинжилгээний нээлттэй хурал 2 үндсэн чиглэлээр хуралдана.
- Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчилэлийн чиглэлээр
- Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр /Эдийн засаг, менежмент, дизайн, экологи зэрэг салбарууд багтсан болно/.
СУДАЛГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Нийгэм болон мэргэжлийн хүрээнд үнэ цэнэтэй асуудал дэвшүүлсэн
- Тухайн асуудлын шийдлийн шинэлэг тал, шийдэж болох аргууд
- Санал болгож буй арга бусдаас ямар давуу талтай эсэх
- Хүлээгдэж буй үр дүн
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШАТЛАЛ:
1. Анхан шатны шалгаруулалт
Бүрэлдэхүүн сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийн магистрант, докторантын эрдэм шинжилгээний хурлаас шилдэг судалгааны ажлаараа шалгарсан илтгэлүүдийг хүлээн авч редакцийн зөвлөл танилцан, хурлын зорилго, эрдэм шинжилгээний өгүүллийн агуулгын шаардлагыг хамгийн сайн хангасан илтгэлүүдийг санал болгож нээлттэй хуралдаанд хэлэлцүүлнэ.
Жич: Редакцийн зөвлөл судалгааны өгүүлэлд шүүмж хийж 2014 оны 4 дүгээр сарын 10-нд илтгэгч нарт мэдэгдэх ба 4 дүгээр сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаан дээр илтгэгчид редакцийн зөвлөлөөс гарсан дүгнэлтийг илтгэлдээ тусгасан байна.
2. Үндсэн шалгаруулалт
Шалгарсан илтгэлүүдийг 2014 оны 4 дүгээр сарын 16-нд аман болон үзүүлэн хэлбэрээр магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хуралд нээлттэй хэлэлцүүлнэ. Илтгэлийн агуулга, илтгэсэн байдал, шүүмж зэргийг харгалзан хурал зохион байгуулах зөвлөл байр эзлүүлнэ.
ШАГНАЛ:
1-р байр –Өргөмжлөл, 200.000 төгрөг
2-р байр – Өргөмжлөл, 150.000 төгрөг
3-р байр – Өргөмжлөл, 100.000 төгрөг
Тусгай байр – Өргөмжлөл, 50.000 төгрөг
Жич: Чиглэл тус бүрээр шагнаж урамшуулах ба тусгай байрт 2 илтгэл шалгаруулна.
ХУРАЛД ХОЛБОГДОХ ЧУХАЛ ОГНОО:
- Өгүүллийг хүлээн авах хугацаа 2014.04.05
- Өгүүлэлд хянан магадлагаа хийж 2014.04.10
Илтгэгчдэд мэдэгдэх хугацаа
-Бүртгэл 2014.04.07
-Эрдэм шинжилгээний 2014.04.16
нээлттэй хэлэлцүүлэг
ХУРЛЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ:
- Нээлттэй хурал 2014 оны 04-р сарын 16-ны өдөр ШУТТНомын сангийн E-604 тоот өрөөнд болно.
- Өгүүллийг 2014 оны 04-р сарын 05-ны өдрийг дуустал хүлээн авна.
- Илтгэлийн хугацаа 15 минут, асуулт-хариулт 5 минут байна.
ӨГҮҮЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮД, ӨГҮҮЛЛИЙГ БЭЛТГЭХЭД БАРИМТЛАХ ШААРДЛАГУУД:
- Өгүүллийг А4 хэмжээтэй 4-6 нүүр багтсан байх ба хоёр баганаас IEEE форматын дагуу бичих ба өгүүллийг WORD болон түүний хувилбар PDF файлын хамт ирүүлнэ. Энэхүү жишиг форматын шаардлагыг хангаагүй өгүүллийг хүлээж авахгүй болохыг анхаарна уу.
- Өгүүллийг (IltgelinNer-IltgegchiinNer.docx) байдлаар нэрлэж research@must.edu.mn цахим хаягаар илгээнэ.
- Оролцогчид илтгэлээ үзүүлэн хэлбэрээр /poster session/-нд хэлэлцүүлэх боломжтой ба үзүүлэн илтгэлийн хэмжээ – 160х60см.
БҮРТГЭЛ:
Бүртгэлийн хураамж-10,000 төгрөг. /Хураамжийг review цагийн хөлсөд тооцно/.
Бүртгэлийн хураамжийг ШУТИС-ийн ЭША-ны 110 292 8189 MNT (Голомт банк) дансанд шилжүүлнэ.
Гүйлгээний агуулга дээр: ЭШХ-2014 хурлын бүртгэл гээд нэр, сургуулиа бичнэ.
Оролцогчид тус холбоосоор орж 2014 оны 04-р сарын 07 хүртэл бүртгүүлнэ үү.
Холбоо барих хаяг: ШУТИС, Эрдэм шинжилгээний алба I -201 тоот,
Утас: 318153
Та бүхнийг энэхүү хуралд оролцохыг урьж байна.
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
ЯПОН-МОНГОЛЫН “САСАКАВА” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд