НЭГ. ЗОРИЛГО
Монгол улсын хэмжээнд цагийн ажлын системийг боловсронгуй болгох, хөгжүүлэх, оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд оршино.
ХОЁР. Зохион байгуулах байгууллага:
Нийслэлийн Хөдөлмөрийн Газар
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж
ГУРАВ. Зохион байгуулагдах байршил, хугацаа:
2014.03.13-ны өдөр 11.00 - 18.00 цагт Монголын Залуучуудын Холбооны “Залуучууд танхим”-д болно.
ДӨРӨВ. Хамрах хүрээ:
Ажил олгогч байгууллагууд
Ажил хайгч залуучууд
ОХЭДТ-үүд
ТАВ. Хөдөлмөрийн яармагийн үеэр зохион байгуулагдах үйл ажиллагаа:
Ажилтай орлоготой Монгол залуу хөтөлбөрийн танилцуулга
“ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БА ЦАГИЙН АЖИЛ” хөтөлбөрийг танилцуулах
Хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем www.myjob.mn сайтын танилцуулга
Ажил олгогчдын танилцуулга
ЗХТБиржээр зуучлагдан ажилд орсон залуучуудын сэтгэгдэл
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч байгууллага” өргөмжлөл гардуулах
ЗУРГАА. Хөдөлмөрийн яармагийн үр дүн:
“Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг оюутан залуучууд, олон нийтэд сурталчилан таниулах
“ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БА ЦАГИЙН АЖИЛ” хөтөлбөрийг оюутан залуучууд, олон нийтэд сурталчилан таниулах
ААНБ-ууд болон оюутан залуучуудыг хооронд нь холбон, ажлын байраар хангах
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй ААНБ-уудыг урамшуулах
Хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем www.myjob.mn сайтыг олон нийтэд сурталчилах
Оюутан залуус та бүхэн өргөнөөр ороцоно уу?
Оюутны Хөгжил Үйлчилгээний Алба
ЯПОН-МОНГОЛЫН “САСАКАВА” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд