Удиртгал
“Биотехнологи бидний амьдралд – 2014”, оюутны эрдэм шинжилгээний хурал нь ШУТИС, ХИБС-ийн Биотехнологийн профессорын багын зүгээс оюутан залууст шинжлэх ухаан, технологийн судалгааны ертөнцөд мөрөө гаргах, судалгааны үр дүнг боловсруулах, асуудалд шүүмжлэлтэйгээр хандах, оюун бодлоо задлах, судалгааны илтгэл бэлтгэх, тавих ур чадварыг хөгжүүлэх сайхан боломжийг олгодог. Түүнчлэн багш судлаач нар сургалтын заах арга, оюутны ирээдүйн хөгжлийн талаар шинийг давхар олж хардаг, ХИБС-тэй хамтын ажиллагаатай партнер байгууллагууд ЭШ, инновацийн чиглэлээр цаашид хамтран ажиллах боломж, чиглэлийг нээн олдог өөрийн өвөрмөгц онцлог төрхтэй эрдэм шинжилгээ, судалгааны хурал юм.
Энэхүү оюутны эрдэм шинжилгээний хуралд биологи, био эрүүл мэнд, биотехнологи, экологи-хүрээлэн буй орчин болон биотехнологийн шинжлэх ухааны техник, технологийн онцгой мэдлэгийг оюуны өмчийн эрхээр баталгаажуулах үндэсний инноваци, интрепренёр судалгааны чиглэлээр талаархи сэдвээр баклавр, ахисан түвшины сургалтанд хамрагдаж буй оюутан залууст ЭШ судалгааны ажлын илтгэл тавих боломж нээлтэй болно.
Зохион байгуулагч
ШУТИС нь Монгол улсын инженер, техникийн дээд боловсролын ууган бөгөөд тэргүүлэгч их, дээд сургуулиудын нэг бөгөөд шинжлэх ухаан, технологийн бүхий л салбараар дээд боловсролтой мэргэжилтэнг бэлтгэдэг. ШУТИС-н, ХИБС –н Биотехнологийн профессорын баг нь микробиологи, хүнсний биотехнологи зэрэг мэргэжлээр суралцаж буй оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгаа, шинжилгээний ажилд дадлагажуулах, мэдлэгээр баялаг бүтээх үндэсний инновацийн үйл ажиллагаатай дээд боловсролыг уялдуулахыг эрхэм зорилго болгодог.
Хурлын бүртгэл, илтгэл шалгаруулалт
Хурлын бүртгэлийн талаар Др. Д.Пүрэвдоржтой 91026900 дугаараар холбоо барих буюу /ШУТИС-н ХИБС- н 437 тоот өрөө/, хуралд тавих илтгэл болон судалгааны ажлын бүтээлийг purevdorj@must.edu.mn хаягаар авна. Хурлын материалыг хүлээн авах сүүлчийн хугацаа 2014 оны 3 -р сарын 03 -ны өдрийн үдийн 12 цагаар дуусгавар болно.
Оюутны Эрдэм Шинжилгээний Хурал 2014 оны 3 -р сарын 07 -ны өдрийн 9 цагаас ШУТИС-н Технологийн Төв Номын сангийн Е-604 тоот өрөөнд эхлэнэ.
ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН БОЛОН БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ ҮГҮЙ БОЛНО.
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга