Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн тогтоолын дагуу оршин суудаг газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагчдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг нь үндэслэн авто тээврийн хэрэгслийн тарифаар тооцож Сургалтын төрийн сангаас нөхөн олгож байхаар болсон.
Иймд авто тээврийн хэрэгслээр зорчих тасалбар, цахим үнэмлэхний хуулбар, онгоцоор ниссэн оюутнуудын хувьд тийз борлуулдаг компаниас ниссэн эсэх лавлагаагаа 2013 оны 02-р сарын 07-ны дотор өөрсдийн харъяалагдах сургалтын албандаа авчирч өгнө үү.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
Утас: 324590-1035
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв