“Багшийн туслах оюутан клуб”-д 2013-2014 оны хаврын улиралд хичээл заах оюутан багш шалгаруулж авна

Тавигдах шаардлага:

  1. Өөртөө итгэлтэй
  2. Бусдад зааж, тайлбарлаж, ойлгуулах чадвартай
  3. Бусдад туслах чин хүсэл эрмэлзлэлтэй
  4. Нийтэч зантай
  5. Хариуцлагатай, нягт нямбай
  6. II курсээс дээш
  7. Заах хичээлийн үнэлгээ (–A) түүнээс дээш байх
  8. Зөвлөх багшийн тодорхойлолт

Дээрх шаардлагыг хангасан хичээл заах сонирхолтой оюутан та 2013 оны 12-р сарын 25-наас 2014 оны 02-р сарын 10 хүртэлх хугацаанд хичээлийн I байр 327 тоот өрөөнд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү.

Заах хичээл: Физик 2, Математик 2, Дүрслэх геометр, Хэрэглээний механик 2, Органик хими

Шалгаруулалт: 2014 оны 02-р сарын 13-ны өдөр 14:00-18:00 цагт Номын сангийн 201(А) тоот өрөөнд болно.

Бүртгүүлэхэд авч ирэх материал:

  • Цээж зураг 3х4 хэмжээтэй 1%
  • Дүнгийн тодорхойлолт

Харилцах утас:324590-1035, 99445516, 99190213

Оюутны хөгжил, үйлчилгээний алба