ШУТИС-ийн 180 айлын хотхоны багш ажилчдын анхааралд

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

ШУТИС болон барилгын компаниудын хийсэн гэрээний дагуу барилгын ажлын гүйцэтгэл 80-н хувьтай болсон тохиолдолд дараагийн санхүүжилт бүрэн хийгдэх ёстой. 2013 оны 8 сарын 28 буюу 9 сард барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьдаа хэдийн хүрсэн боловч банкны процессоос болж манай багш ажилчдын эхний зээл 10 сарын 9-нөөс эхлэн орж өнөөдрийн байдлаар Голомт банкнаас 80 хүн зээлээ авсан үлдсэн 57 нь зээлээ аваагүй байна. Голомт банкнаас зээлийн судалгаанд орох үлдсэн багш нар ирэхгүй бид нар ачаалал багатай байна гэдгийг 11 сарын 10-наас эхлэн бидэнд мэдэгдсэн.

Улаанбаатар банкны хувьд 2013 оны 11 сарын 15-наас эхлэн бүрэлдэхүүн 4-н сургуулийн буюу 43 хүний зээл олголтын судалгаа явагдаж байна. 2013 оны 10 сарын 9-нөөс багш ажилчдын зээл орж ирсэнээр гадна инженерийн байгууламжын санхүүжилт эхнээсээ хийгдэн 10-н сардаа дулааны узель, бойлурууд бэлэн болж УБДТСүлжээ компаниас ажлын комисс гарган баталгаажуулж 11 сарын 10-нд дулаан авах зөвшөөрөл өгөн дулaaнд холбох гэрээ хийсэн. Энэ явцад гадна цахилгааны ТП угсралт хийгдэн дуусаж УБ хотын Цахилгаан, шугам сүлжээ компаниас ажлын баг гарган тест, тохируулга хийн бэлэн болсон бөгөөд одоо улсын комиссын шийдвэрийг хүлээж байна.

Багш ажилчдын 180 айлын хотхон барьж байгаа 2 барилгын компаниудаас дараахь шаардлагууд ирсэн. Голомт банкинд харъяалалтай сургуулиудын багш ажилчид зээлийн судалгаандаа бүрэн орохгүй байгаа учраас дараагийн авах арга хэмжээний талаар та бүхэнтэйгээ зөвлөх шаардлагатай байна. Иймд 2013 оны 11 сарын 28-нд 15 цагаас ШУТТНомын Сангийн 604 тоотод 180 айлын багш ажилчдын хурал зарлаж байна. Та бүхэн хүрэлцэн ирнэ үү!

 

Ашиглалтын өмнөх захиргаа - 2013.11.26