БАРИЛГЫН ИНЖЕНЕР, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАРИЛГЫН ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТИЙН ПРОФЕССОРЫН БАГААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “БАРИЛГА ХӨГЖИЛ” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
Зорилго:
БИАС-д суралцагч оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, бүтээлийг нь олны хүртээл болгох, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг дээшлүүлэх улмаар барилгын хөгжилд оюуны хөрөнгө оруулалт хийхэд оршино.
Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах шаардлага:
- Барилгын салбарын байгууллагуудад барилгын үйлдвэрлэлийн хөгжил, өрсөлдөх чадвар, инноваци, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн бүтээмжийг дээшлүүлэх хүрээнд хэрэглэж буй удирдлага зохион байгуулалтын онол, арга зүй түүний практак хэрэглээ, цаашдын хагжлийн чиг хандлага, шийдвэрлэх асуудал зэргийг тусгасан байх.
- Судалгаа шинжилгээнийажил нь шинжлэх ухааны тодорхой онол арга зүйд үндэслэгдсэн байх.
- Судалгаа шинжилгээний ажлын аргачилалыг сонгосон сэдэвтэйгээ уялдуулан боловсруулж хэрэглэсэн байх.
- Тооцооллыг математик болон программчлалынхэрэгслийг ашиглан боловсруулалт хийсэн байна.
Сэдэв:
- Бизнесийн удирдлагын шинэ хандлага
- Барилга угсралтын байгууллагын оновчтой хүчин чадлыг тодорхойлох
- Дэвшилтэт технологийн нэвтрэлт, үр ашиг
- Норм, нормативын харьцуулсан судалгаа
- Бүтээмжийн менежмент
- Шинэ материал, бүтээц эдлэлийн үр ашгийн харьцуулсан судалгаа
- Барилгын үйлдвэрлэлийн хөгжил, цаашдын чиг хандлага
- PMBOK – мэдлэгийн салбарууд
- Барилга-хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлтийн өнөөгийн түвшин, сайжруулах боломж
Шалгаруулах хугацаа:
Илтгэлийн материалыг 2013 оны 12-р сарын 07-ыг хүртэл БИАС-ийн Барилгын Технологи, Менежментийн профессорын багт /2-603 тоот/ хэвэлмэл болон электрон хэлбэрээр /enkhbold.surenjav@yahoo.com / хүлээн авна.
Хурал 2013 оны 12-р сарын 14-ны өдөр Т-207 тоот өрөөнд 10 цагт эхлэнэ.
Эрдэм шинжилгээний бүтээлийг дүгнэх журам:
- Хурлын шүүгчдийн бүрэлдэхүүнийг Барилгын Технологи, Менежментийн профессорын багийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд ивээн тэтгэгч байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн багш нар орно.
- Шүүгчдийн хурлаар зохион байгуулалт, шалгаруулалтын журмыг хэлэлцэнэ.
- Хурлын арга хэмжээний зохион байгуулалт болон шалгаруулалттай холбоотой асуудал гарвал тэмцээний дүнг танилцуулснаас хойш 30 минутын дотор ерөнхий шүүгчид хандана. 30 минут хэтэрсэн тохиолдолд гомдлыг хүлээн авах боломжгүй.
- Эрдэм шинжилгээний бүтээлийн шалгаруулалтад шүүгчдийн өгсөн онооны нийлбэрээр байр эзлүүлэн эхний 3 бүтээлийг шалгаруулна.
Эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:
- Шинэлэг санаа, шийдэл
- Судалгаа, шинжилгээний арга зүйн ашиглалт, боловсруулалт
- Сэдвийн агуулагад нийцсэн байдал
- Судалсан материал
- Дүгнэлт дэвшүүлсэн санаа
- Эрдэм шинжилгээний илтгэл бичих шаардлагыг хангасан байдал
- Илтгэх ур чадвар
- Асуултад хариулсан байдал
Эрдэм шинжилгээний илтгэл бичихэд тавигдах шаардлага:
Илтгэлийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу боловсруулсан байна. Дараах хаягаар орж зааврыг харна уу.
http://www.must.edu.mn/beta3/menu668
Шагнал, урамшуулал:
Уралдаанд дараах байр эзлүүлж шангаж урамшуулна.
Нэгдүгээр байр – 1 /өргөмжлөл, 350000 төгрөг/
Хоёрдугаар байр – 1 /өргөмжлөл, 150000 төгрөг/
Гуравдугаар байр – 1 /өргөмжлөл, 100000 төгрөг/
Ивээн тэтгэгч:
“ТАНЫ ГҮҮР” ХХК
Уралдааныг зохион байгуулах комисс:
БИАС-ийн Дэд профессор Б. Оюунчимэг, багш С. Энхболд
Холбоо барих:
Утас: 99741986 /С. Энхболд/
99861613 /Б. Оюунчимэг/
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга