ТЭСО КОРПОРАЦИЙН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ
БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
1. ЗОРИЛГО:
Хүн амын хуурай сүүний хэрэгцээг эх орны үйлдвэрийн чанартай баталгаатай бүтээгдэхүүнээр хангах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол үнээний сүүг үйлдвэрлэлд ашиглах, ингэснээр малчдын амжиргааг дэмжих, тэдний орлогыг нэмэгдүүлэх замаар оюутан судлаачдын судалгааны ажлыг чиглүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх.
1.1 Зорилт
Сүүн бүтээгдхүүнээр хотын иргэдийг хангахын тулд :
2. ХАМРАХ ХҮРЭЭ:
Хүнсний үйлдвэрлэл, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулж буй Их дээд сургууль, Коллежийн оюутнууд.
3. ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ:
3.1 Уралдаан 2 үе шаттайгаар явагдана.
A. Нэгдүгээр шат: 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авч I шатанд ирсэн илтгэлийг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй комисс танилцан шүүж, дараагийн шатанд 10 илтгэлийг шалгаруулна.
B. Хоёрдугаар шат: 2013 оны 11 дүгээр сарын 30-ны 10,00 цагт ШУТИС хурлын танхимд 1-р шатнаас шалгарсан илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг тодруулна.
3.2 Хугацаа хожимдсон, илтгэлд тавигдах шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй бөгөөд хураалгасан илтгэлд засвар хийх, буцааж олгохгүй.
4. ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
4.1 Илтгэгч нь өөрийн илтгэлийг боловсруулахдаа нарийвчилсан тооцоо, бодит судалгаа, үндэслэл, оновчтой шийдэл, санал зөвлөмж гаргасан байх.
4.2 Шинэлэг санаа , бүтээлч хандлага, практик ач холбогдолыг тусгасан байх
4.3 Шинжлэх ухааны үндэслэлтэй , судалгааны тодорхой арга барил ашигласан байх
4.4 Илтгэгч бүр удирдагчтай байх бөгөөд зохиогчийн ба удирдагчийн нэрийг илтгэлийн эхний нүүрэнд бичсэн байх.
4.5 Тухайн илтгэл өмнө нь эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэгдээгүй байх
4.6 Удирдамжинд заасан хугацаанд багтаж илтгэлийг ирүүлсэн байх
4.7 Илтгэлийн бүрэн эх, таниулах материал файл /CD, PPT/ болон хэвлэмэл байдлаар өгсөн байх.
4.8 Илтгэлийг 8-10 нүүрэнд багтаасан байх.
4.9 Илтгэх хугацаа 7-10 минут
4.10 Илтгэлийн мөр хоорондын зай 1,5, Arial фондоор үсгийн хэмжээ 12-оор /MS Word/ бичигдсэн байна. Цаасны хэмжээ А4, зүүн талаас 3см, бусад талаас 2см байх.
5. УРАЛДААНЫ СЭДЭВ:
6. УРАЛДААНД ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ, БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА:
6.1 Уралдаанд ирүүлэх материалыг “Тэсо Корпораци” –н 1-р давхрын 102 тоот өрөөнд ЗХНА-нд гэж хаяглан битүүмжилсэн байдлаар 2013 оны 11 дүгээр сарын 09-нөөс 2013 оны 11 дүгээр сарын 25-ны дотор ирүүлнэ.
6.2 II шатанд шалгарсан илтгэлийг илтгэгчдэд E-mail болон утсаар мэдээлнэ.
6.3 Илтгэгч нь илтгэлийг хэвлэсэн байдлаар, CD дээр /ppt, doc/ бичиж, дараах материалын хамт ирүүлнэ. Үүнд:
- Сургуулийн тодорхойлолт
- Анкет /www.teso.mn сайтаас анкет авч бөглөнө үү./
- Иргэний үнэмлэхний хуулбар
- 3х4 хэмжээтэй 1% цээж зураг
7. ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:
7.1 Оюутнууд:
1 –р байр – 1 / өргөмжлөл, медаль, 1,000 000 төгрөг /
Зохион байгуулж буй байгууллагын шагнал
2-р байр – 1 / өргөмжлөл, медаль, 700 000 төгрөг /
Зохион байгуулагч байгууллагын шагнал
3-р байр – 1 / өргөмжлөл, медаль, 400 000 төгрөг/
Зохион байгуулагч байгууллагын шагнал
Тусгай байр -1 / өргөмжлөл, медаль, 200 000 төгрөг/
7.2 Удирдагч багш:
1 –р байр – 1 / өргөмжлөл, медаль, 200 000 төгрөг /
Зохион байгуулагч байгууллагын шагнал
2 –р байр – 1 / өргөмжлөл, медаль, 150 000 төгрөг /
Зохион байгуулагч байгууллагын шагнал
3 –р байр – 1 / өргөмжлөл, медаль,100 000 төгрөг/
Зохион байгуулагч байгууллагын шагнал
Жич: Уралдаанд ирүүлсэн материалуудыг эмхэтгэн хэвлүүлэх ба ТЭСО Корпорацийн шинэ үйлдвэр болох “Хуурай сүүний үйлдвэр”-т хэрэгжүүлж хамтарч ажиллана.
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот 211131, Сонгино хайрхан дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 157, Ш/Х 131
E-mail; hr@teso.mn
Вэб: www.teso.mn
Утас: 75756161, 88015899, 89091289
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга