БШУЯ Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаанаас 2013 оны 11-р сарын 05-ны өдөр ирүүлсэн 143 тоот албан бичигт БНСУ-ын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй шинэ засаг захиргааны хот болох Сэжон хотыг дэлхийн аз жаргалтай, смарт, ногоон хот болгон байгуулж байгаа бөгөөд энэхүү засаг захиргааны хотын бүтээн байгуулалтын ажлыг гардан зохион байгуулж байгаа захиргаа, барилга угсралтын агентлагийн хүрээлэн буй орчны газрын дарга доктор Сун Юун Сон, Кайстын багш болон сэргээгдэх эрчим хүчний инженерүүд уг хотын танилцуулга семинарыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү семинар 2013 оны 11-р сарын 15-ны өдөр ШУТИС-ийн Хурлын танхимд 10.00 цагаас болох тул ШУТИС-ийн хотхоны ажлын дэд хэсэг, Эрчим хүчний сургууль, Барилгын инженер, архитектурын сургуулийн багш, профессорууд, доктор, магистр болон оюутан залуус та бүгдийг оролцохыг урьж байна.
Оролцохыг хүссэн багш, оюутан залуус та бүхэн studentservice@must.edu.mn хаягаар бүртгүүлэх болон ажлын 324590-1035 утсаар холбогдож бүртгүүлнэ үү.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв