Мэдээллийн технологийн инкубаторт элсэлт авна.

Мэдээллийн технологийн үндэсний паркын инкубаторт элсэхийг сонирхож буй мэдээллийн технологийн чиглэлээр бизнес эрхлэгч компани, хувь хүмүүсийг сонгон шалгаруулалтанд урьж байна.

Элсэгчдэд зориулсан семинарыг 2013 оны 11 сарын 8, 15-нд 15:00 цагаас МТҮП-ын “IT Coworking Space” танхимд (301 тоот) зохион байгуулна.

Элсэлтийн материал хүлээн авах хугацаа:

2013 оны 11-р сарын 22-ны Баасан гарагийн 17:00 цаг хүртэл МТҮП-ын 209 тоот өрөөнд ажлын цагаар хүлээн авна.

Сонгон шалгаруулалт

2013 оны 11-р сарын 25-ны Даваа гарагт МТҮП-ын 301 тоот өрөөнд зохион байгуулна.

Инкубаторын үйл ажиллагааны журам болон сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээлэлтэй www.itpark.mn веб хуудасны “Инкубатор” цэснээс танилцана уу.

Холбоо барих хаяг:

Монгол Улс, Улаанбаатар-14200 Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49
Мэдээллийн технологийн үндэсний парк

Утас: 976-11-318067
Факс: 976-11-327123