“UGRAD” АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгийн гол зорилго нь олон улсын их сургуулиудын шилдэг оюутнуудыг АНУ-ын коллеж, их сургуулиудад суралцуулан туршлага солилцох нөхцөлөөр хангах юм. Хот, хөдөөгийн оюутнууд хамрагдах боломжтой.
Олон улсын “UGRAD” тэтгэлэг нь Америкийн мэргэжлийн зэрэг олгодоггүй магадлан итгэмжлэгдсэн институдад нэг улирлын болон нэг жилийн тэтгэлэгийг санал болгож байна.
Тавигдах шаардлага:
- 2-3 курсын оюутан байх
- Голч дүн 3.0-с дээш байх ба албан ёсны дүнгийн хуудсаа англи хэл дээр хавсаргана.
- iBT TOEFL –ийн 61, байгууллагын (institutional) TOEFL –ийн 500-с дээш хүчинтэй оноотой байх. (Хөдөөгийн оюутан 450-с дээш оноотой байж болно)
- Гурван багшийн тодорхойлолт
- 18-24 настай байх
- Сурлагын амжилт, нийгмийн идэвхи, нэмэлт үйл ажиллагаанд манлайлж байсан тодорхойлолт
Олон улсын “UGRAD” тэтгэлэгд хамрагдсан оюутан хөтөлбөр дууссаны дараа АНУ-ын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцахгүй шууд эх орондоо ирнэ.
Анагаах, хууль,англи хэл заах арга зүй болон эм зүй судлалыг АНУ-ын их дээд сургуулиудад Магистр хөтөлбөрөөр олгодог. Бакалаврын түвшинд Англи хэл заах арга зүйн хичээл нь Боловсрол судлал, анагаах ухаан, мөн хуулийн мэргэжилүүдэд тус тус бэлтгэл ангийн хичээл болон тооцогддог болохыг анхаарна уу.
Олон улсын “UGRAD” тэтгэлэгийн анкетыг 2013оны 11дүгээр сарын 20-ны өдрийн 16:00цагаас өмнө биеэр дооорх хаягаар хүргэсэн байна.
U.S. Embassy - Big Ring Road, XI Microdistrict, Ulaanbaatar
UB – 14192, P/O Box 341
Telephone: 7007-6001
Олон улсын “UGRAD” тэтгэлэгийн анкет болон дэлгэрэнгүй мэдээлэлийг Англи xэлний академиас авна уу?
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга