2012-2013 оны хичээлийн жил ШУТИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний алба нь ХИБС-ийн хоол зүй тэжээхүй ухааны багийн багш нар болон тус сургуулийн оюутны зөвлөлтэй хамтран Оюутны тулгамдсан асуудал болж буй зохистой хооллолтын мэдлэг, хандлага, дадлыг олгох зорилгоор оюутнуудад өргөн хэрэглээний хүнсний түүхий эдээр богино хугацаанд өөртөө зориулж шим тэжээллэг хоол хийх “Зохистой хооллолт”-ын сургалтыг мэргэжлийн 12 оюутанд зохион байгуулж “Сургагч-оюутан” сертификат олгосон. Эдгээр оюутнуудаар ШУТИС-ийн оюутны байрнуудын оюутнуудад хоол хийх аргачлалыг зааж сургах ажил хийсэн.
2013-2014 оны хичээлийн жилд дээрх оюутнууд ШУТИС-ийн оюутны 5 байранд амьдарч буй оюутнуудад сургалт явуулж, заасан хичээлийн дагуу хоол хийх аргачлалыг зааж сургах багшаар ажиллах ажлын төлөвлөгөө гаргаад байна. Хичээл заах оюутнуудад зөвлөх багшаар ХИБС-ийн Хоол үйлдвэрлэл, шим судлалын ахлах багш доктор (Ph.D) С.Сэржмядаг зөвлөх багшаар, ХИБС-ийн “NCN” клуб хамтран ажиллана.
Иймд тус сургалтанд оюутны байрны оюутнууд идэвхитэй оролцоно уу !
1. Сэдэв: “Ус болон шимт бодисын талаар суурь мэдэгдэхүүн өгөх”
Байршил: Оюутны I,II,III,IV,V байруудад
Хэзээ: 2013 оны 10-р Сарын 11-ний Баасан гаригт
Оюутны V байр (МИС)- 13:00 цагт
Оюутны I, II байр (ҮТДС, БИАС)- 15:00 цагт
Оюутны III, IV байр (КТMС, МХТС)- 17:00 цагт
2. Сэдэв: “Хүнсний хэрэглээгээ зөв сонгох”
Байршил: Оюутны I,II,III,IV,V байруудад
Хэзээ: 2013 оны 10-р Сарын 18-ний Баасан гарагт
Оюутны V байр (МИС)- 13:00 цагт
Оюутны I, II байр (ҮТДС, БИАС)- 15:00 цагт
Оюутны III, IV байр (КТМС, МХТС)- 17:00 цагт
3. Сэдэв: “Зөв зохистой хооллолт”
Байршил: Оюутны 1,2,3,4,5-р байруудад
Хэзээ: 2013 оны 10-р Сарын 25-ний Баасан гарагт
Оюутны V байр (МИС)- 13:00 цагт
Оюутны I, II байр (ҮТДС, БИАС)- 15:00 цагт
Оюутны III, IV байр (КТМС, МХТС)- 17:00 цагт
Хоол хийж үзүүлэх, зөвлөмж гарын авалга тараах
Хэзээ: 2013 оны 10-р Сарын 26-ны Бямба гарагт
Оюутны V байр (МИС)- 11:00 цагт
Оюутны I байр (ҮТДС)- 15:00 цагт
Оюутны II байр (БИАС)- 18:00 цагт
Хэзээ: 2013 оны 11-р Сарын 02-ны Бямба гарагт
Оюутны III (КТМС)- 12:00 цагт
Оюутны IV байр (МХТС)- 16:00 цагт
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга