ШУТИС-ийн оюутны хөгжил, үйлчилгээний алба-“АЙЕСЕК Монгол” Олон Улсын Оюутны Байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд  -“АЙЕСЕК Монгол” Олон Улсын Оюутны Байгууллага нь 2013-2014 оны хичээлийн жилийн намрын улиралд ШУТИС-ийн 100 оюутныг алсан ёсны гишүүнчлэлдээ хамруулан тэдний хэлний мэдлэг болоод хувь хүний хөгжил, мэргэжлийн дадлага туршлага олгоход чиглэсэн олон талт үйл ажиллагаанд хамруулан дэмжин ажиллана.

ШУТИС-ийн зүгээс тус байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулах өрөө, анги танхимаар хангах оюутнаа дэмжих солилцоо хөтөлбөрт хамтран ажиллах болно.

АЙЕСЕК  Олон Улсын Оюутны Байгууллага нь 1948 онд байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 110 гаруй орны 1100 гаруй их дээд сургуулийг эгнээндээ нэгтгэж 28000 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна. Манай байгууллагийн гол зорилго оюутнуудад манлайлах авъяас чадвар, бизнес сэтгэлгээг хөгжүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чадварлаг мэргэжилтэн болоход нь тусалж дэмжих эрхэм зорилготой.

АЙЕСЕК- Монгол нь 2009 оноос үндсэн үйл ажиллагаагаа Монгол улсын Улаанбаатар хотод эхлэж олон улсын эгнээнд элссэн орсон бөгөөд манай байгууллага нь 2013 оны 9 сарын байдлаар нийтдээ 60 аад гишүүдтэйгээс 50 гаруй хувь, Удирдах Зөвлөлийн багийн гишүүдийн 70 гаруй хувь нь ШУТИС-ийн оюутнууд  билээ. Гишүүд маань Гадаад Харилцаа Марктенг, Хүний Нөөц, Оюутан Солилцоо Хариуцсан алба, Бизнес Хөгжлийн алба, Санхүү гэсэн  үндсэн 5 багуудад хуваагдан ажилладаг.  Байгууллагийн Удирдах Зөвлөлийн хэсэгт Филлипин, Хонг Конг, Канад, Энэтхэг, Малайз болон Монгол улсын нийт 10 гаруй оюутнууд тус тус ажиллаж байна. 

Бидний зохион байгуулж буй албан ёсны гишүүнчлэлийн хөтөлбөр нь жилд 2 удаа явагддаг бөгөөд энэхүү хөтөлбөр нь оюутан залууст бидэнтэй хамтран ажиллажь өөрсдийнхөө удирдан манлайлах, хувь хүний хөгжил чадвараа дээшлүүлэх болон ажлын байранд гарахаасаа өмнө мэргэжлийн дадлага туршлагатай болох зэрэг үнэт боломжуудыг олгодог.

Гишүүнчлэлийн бүртгэлийн бэлтгэл ажлууд дараах хуваарийн дагуу явагдана.

Бид энэ удаад оролцогчдодоо зориулсан 2 өдрийн хугацаатай бага хурлыг зохион байгуулж АЙЕСЕКийн тухай илүү өргөн мэдээлэл олгохоос гадна өөрсдийн брэнд болсон 3 үндсэн бүтээгдэхүүнээ танилцуулах болно. Үүнд:

  • АЙЕСЕК Монгол ТББ-ийн аль нэг багт гишүүнээр элссэн орж багаар ажиллах туршлага хуримтуулах боломж 
  • АЙЕСЕК-ийн хамтын ажиллагаатай аль нэг оронд нийгмийн шинжтэй сайн дурын  Солилцооны хөтөлбөрт оролцох боломж
  • АЙЕСЕК-ийн хамтын ажиллагаатай аль нэг оронд өөрийн эзэмшиж буй мэргэжлийнхээ дагуу дадлага хийх боломж

Хэрвээ та бүхэн манай байгууллагийн үйл ажиллагаа сонирхож байвал доорх хуваарийн дагуу ШУТИС-ийн 1-р байрны 3 давхарт байрлах Хурлын танхимд хүрэлцэн ирж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

2013.10/02 өдрийн  17.00-18.00

2012.10/03 өдрийн  12.30 – 13.30 болон 17.00-18.00

2013.10/04 өдрийн  12.30 – 13.30 болон 17.00-18.00 цагуудад

Холбоо барих Утас: 99679669, 95970732

И-майл: enkhchimeg.nergui@aiesec.net

Гишүүнчлэлээр бүртгүүлсэн оюутнуудад X/05-06 ны 2 өдөр дараах хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулна.

Цаг

X/05-ны өдрийн  хөтөлбөр

X/06-ны өдрийн хөтөлбөр

 

8.00 -9.00

 

Оролцогчдын бүртгэл явагдах

 

Оролцогчдын бүртгэл явагдах

 

9.00-10.00

 

Нээлтийн үйл ажиллагаа

 

Нээлтийн үйл ажиллагаа 2

 

10.00-11.00

АЙЕСЕК 101 хичээл

АЙЕСЕК таньд олон талын дадал туршлага олгоно

 

11.00-12.00

Таны өмнө нээгдэх боломжууд /АЙЕСЕК таньд ямар ашигтай вэ?

 

АЙЕСЕК дахь хувь хүн таны  хөгжил

 

12.00-13.00

Өдрийн хоолны завсарлагаа

Өдрийн хоолны завсарлагаа

 

 

 

 

Оролцогчдоос эцсийн байдлаар ярилцлага авах

 

 

 

Нээлттэй ярилцлага Асуулт &
Хариулт

 

13.00-13.30

Та АЕЙСЕК-ийн адал явдалт аялалаа сонгох боломжтой

 

13.30-14.30

     АЙЕСЕК дахь багийн ажлын бүтэц

 

14.30-15.00

АЙЕСЕК дахь таньд тулгарах  сорилтууд

 

15.00-15.30

Завсарлагаа

 

15.30-16.00

Цаасан цамхаг хөгжөөнт тэмцээн

 

16.00-17.00

АЙЕСЕК-ийн Олон Улсын Оюутан Солилцооны хөтөбөрийн танилцуулга

 

17.00-17.30

     Бид өнөөдөр үүнийг мэдэж авлаа J Хаалтын ажиллагаа

 

17.30-18.00

 

 

ШУТИС-Оюутны хөгжил, үйлчилгээний алба

АЙЕСЕК МонголОлон Улсын Оюутны Байгууллага