Сонгон шалгаруулалт зарлах өдөр: 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр
Сонгон шалгаруулалтын нэр: ШУТИС-ийн багш ажилчдын орон сууцны 60 айлын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх
Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш ажилчдын нийт 60 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгээр гүйцэтгэх, тодорхой санхүүгийн чадвартай, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулалтад урьж байна.
Тус сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгж эхний ээлжинд өөрийн зардлаар дээрх барилга угсралтын ажлын 65 хувийг гүйцэтгэх ба гэрээний төлбөрийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн гэрээт банкуудаас санхүүжүүлнэ.
Сонгон шалгаруулалтын баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 100000 /нэг зуун мянга/ төгрөг түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютыг ШУТИС-Захиргаа Голомт банк 1102928177 тоот дансанд тушааж сонгон шалгаруулалтын баримт бичгийг 2013 оны 7 дугаар сарын 04 ны өдрөөс хойш ажлын өдрийн 09.30-12.30, 14.30-17.30 цагт худалдан авч болно. Сонгон шалгаруулалт нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Сонгон шалгаруулалтад санал болгож байгаа үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг /эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валют/-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Сонгон шалгаруулалтыг 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан сонгон шалгаруулалтыг 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 00 минутад нээнэ.
Сонирхсон этгээд сонгон шалгаруулалтын баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Бага тойруу-34 Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төв байр 207-1 тоот өрөө Утас/факс: 11-318154,
Хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхцэцэг утас: 99180825
Тайлбар: Тус сонгон шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендерт хамаарахгүй.
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга