Бакалаврын түвшинд уул уурхай (5), цөмийн эрчим хүч (5), хэмжил зүй (2), нисэхийн техник (2), авто зам (2), гүүрэн болон туннелийн байгууламж (2), тээвэр зохион байгуулалт (2)-ын чиглэлээр, докторантурт техникийн ухаан (3), байгалийн ухаан (2)-ы чиглэлээр суралцуулна.
Бүртгэл
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд өөрийн сурч байгаа мэргэжлийн дагуу сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй. Бүртгэлийг их, дээд сургууль хариуцан хийж, сургуулийн захирлын албан бичгээр оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтэст ирүүлнэ үү.
Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадын аль нэг оронд суралцуулах сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн орны Засгийн газрын тэтгэлэгт нэр дэвшсэн бол бүртгэхгүй.
Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалт нь мэргэжлийн шалгалт, орос хэлний шалгалт гэсэн хоёр үе шаттай байна. Мэргэжлийн шалгалт нь математик, химийн шалгалт байх бөгөөд бүртгэлийн үед шалгуулагчийн суралцах мэргэжлийн чиглэлээс хамаарч сонгоно. Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шалгалтанд иргэний үнэмлэхгүй хүнийг оруулахгүй.
Математикийн шалгалтыг 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10.00 цагт авч, дүнг дараа өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна. Математикийн шалгалтад 60 ба түүнээс дээш оноо авсан хүмүүс орос хэлний шалгалт өгнө. Орос хэлний шалгалтыг 2013 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 15.00 цагт авна Орос хэлний шалгалтын дүн болон нэгдсэн дүнг 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна.
Мэргэжлийн чиглэл тус бүрээр математикийн болон орос хэлний шалгалт тус бүрд 60 хувиас дээш оноо авсан шалгуулагчийн 2 шалгалтын нийлбэр онооны дарааллаар жагсааж, тухайн мэргэжлийн чиглэлээр зарлагдсан хяналтын тоонд багтсан оролцогчдыг Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар сонгоно.
Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан хүмүүсийг Украин улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргана.
Тэтгэлэгт хамрагдагч нь Украинд очиод Орос хэлний бэлтгэлд суралцах шаардлагатай бол сургалтын төлбөр /1800-2300 ам.доллар/-ийг суралцагч өөрөө хариуцна. Үндсэн ангид суралцахад Украины тал сургалтын төлбөрийг хариуцах бөгөөд амжилттай суралцагчдад амьжиргааны тэтгэлэг олгоно. Бусад зардал (замын зардал, дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна.
ЖИЧ: Зөвхөн бакалаврын оюутнуудыг ГХХАГ-ын 218 тоотод бүртгэнэ. Бүртгүүлэхээр ирэх бакалаврын оюутнууд өөрийн суралцаж буй сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуудас, иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх ) бүртгэлийн хураамж 5000₮ бүрдүүлж 2013 оны 05 сарын 26-ны өдрийн дотор ирж бүртгүүлнэ үү.
Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Газар
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга