Тэргүүлэх профессорын албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулна

Барилгын инженер, архитектурын сургуулийн

       1.Байгууламжийн шинжилгээ, зураг төслийн автоматжуулалтын баг

       2.Гидравлик, усны барилга байгууламжийн баг

Мэдээлэл холбооны технологийн сургуулийн

       3.Электрон техникийн баг

Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн

      4.Хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийн профессорын багийн Тэргүүлэх профессорын албан тушаалд ажиллах хүмүүсийг тус тус сонгон шалгаруулна.

Тэргүүлэх профессорт нэр дэвшигч нь ШУТИС-ийн Тэргүүлэх профессорын “Албан тушаалын тодорхойлолт”-нд заагдсан шаардлагуудаас гадна дараах болзлыг хангасан байна. Үүнд:

  • Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, сургалт, эрдэм шинжилгээний ажлын зохих дадлага туршлагатай
  • Хариуцсан багийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэлийн холбоог хөгжүүлэх чадвартай
  • Доктор(Ph.D), дэд профессороос доошгүй эрдмийн зэрэг, цолтой
  • Дээд боловсролын менежмент, гадаад хэл, мэдээллийн технологи, компьютерийн зохих боловсролтой
  • Багаар ажиллах чадвартай, шударга, зарчимч, харилцааны өндөр соёлтой.

Дээрх болзлыг хангасан нэр дэвшигч 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 18.00 цагаас өмнө дор дурдсан материалыг Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт ирүүлнэ. Үүнд:

1. Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалт маягт 1-ийн дагуу бүрэн, зөв бөглөсөн)

2. Боловсролын дипломууд (Эх болон нотариатаар батлуулсан хуулбарын хамт)

3. Иргэний үнэмлэх (хуулбарын хамт)

4. Цол, зэргийн үнэмлэх (нотариатаар батлуулсан хуулбарын хамт)

5. Бүтээлийн жагсаалт

6. Профессорын багийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр /Хэрэв тухайн багийн хурлаар хэлэлцүүлсэн бол хурлын тэмдэглэлийн хамт/

7. Гурван үеийн намтар

www.must.edu.mn хаягаар орж, “ШУТИС-ийн профессорын баг, тэнхимд тавигдах шаардлага, профессор, багшийн албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулах журам”-тай танилцах боломжтой.

 

Харилцах утас:  329411, 324600

ШУТИС-ийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар