Зорилго:
Эрдэмтэн, профессор, багш нарын эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, улмаар тэдний оюуны потенциал, судалгааны ажлыг чанаржуулах, бүтээлийг нь олон нийтэд сурталчлах, туршлага солилцон хамтран ажиллах боломж бүрдүүлэх, салбар дундын интеграцийг хөгжүүлэх, үр өгөөжийг нийгэмд хүртээж инновацижуулах, дэмжлэг үзүүлэхэд оршино.
Хамрах хүрээ:
ШУТИС-ийн профессор, багш нарын "Эрдмийн их чуулган"-д 2011-2012, 2012-2013 оны хичээлийн жилд бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн профессор, багш, судлаачдын хийж гүйцэтгэсэн, бичиж хэвлүүлсэн эрдэм шинжилгээний шилдэг ажил, өгүүллүүдийг хэлэлцүүлнэ. Тавигдах шаардлага:
Зохион байгуулагч: ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний газар, Багш нарын зөвлөл, бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төвүүд
Хугацаа: “Эрдмийн их чуулган” 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 10 цагаас “Урлаг” зааланд болно.
Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгүүд 2-оос доошгүй шилдэг эрдэм шинжилгээний өгүүллийг шалгаруулж 2013 оны 5 дугаар сарын 24-ны дотор ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-ийн зааврын дагуу (http://www.must.edu.mn/beta3/menu668) бэлтгэн e-mail (shiirev1@yahoo.com) хаягаар ирүүлнэ.
Шилдэг илтгэл шалгаруулах үзүүлэлт:
Үзүүлэлт тус бүрийн дээд оноо 10, нийт 60 оноогоор үнэлнэ.
Холбоо барих утас: 318153, 1030
ШУТИС-ийн ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.