2012-2013 оны хичээлийн жил дуусаж байгаатай холбогдуулан “Эрдмийн баяр” тэмдэглэх нэрийн дор нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах, ШУТИС-ийн дотоод дүрэм журмыг ноцтой зөрчих, сургуулийн байрны ойр орчим автобус болон тээврийн хэрэгсэл байрлуулан замын хөдөлгөөнд саад учруулах, сургуулийн ойр орчим оргилуун дарс болон согтууруулах ундаа хэрэглэх, хог хаягдал хаях, Монгол Улсын холбогдох хууль журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Тухайн өдрүүдэд ШУТИС-ийн Захиргаа, Оюутны холбоо, ОХҮА, “Соёмбо” клубийн хамтарсан нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй баг хуваарийн дагуу хяналт тавин ажиллах болно.
Оюутан гэх эрхэм нэрнээс Монгол Улсын ирээдүйн боловсон хүчин болж буй нийт төгсөгчид дээрх анхааруулгыг биелүүлэн мөрдөж , амжилттай төгсөхийг хүсье.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
2013 оны 5 дугаар сарын 14
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв