Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Цэргийн штаб хамтран Хүүхдийн урлан бүтээх төвд 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 12.00-16.00 цагт “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” сэдэвт уулзалт ярилцлага болно.
Уулзалтын зорилго нь Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл төлөвшүүлэх талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйл заалтын хэрэгжилтийг дэмжих, иргэд залуучууд, цэргийн алба хаагчдад энхийг сахиулах ажиллагааны зорилго, ач холбогдол /улс төрийн, эдийн засгийн, цэргийн алба хаагчдын бие хүний хүмүүжил, төлөвшлийн г.м/-ыг тал бүрээр сурталчилж, иж бүрэн ойлголт өгөх, цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчдын ажил албандаа хандах эерэг хандлагыг улам бүр нэмэгдүүлэх, Зэвсэгт хүчин, ажил алба болон өөрөөрөө бахархах бахархлыг төлөвшүүлэхэд оршино.
Энэ уулзалт өдөрлөгт Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын бие бүрэлдэхүүний төлөөлөл, Энхийг сахиулагчдын төлөөлөл, Сүхбаатар дүүргийн цэргийн штаб, иргэд залуучуудыг төлөөлөл, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид оролцох тул сонирхсон оюутан залуучууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
Сүхбаатар дүүргийн Цэргийн штаб
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга