ЯПОН УЛСАД ЗУНЫ СУРГАЛТАНД ТЭТГЭЛЭГТЭЙГЭЭР СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА.

Е-НЭЭЛТТЭЙ СУРГУУЛИАС ШУТИС-ИЙН ОЮУТНУУДЫГ ЯПОН УЛСЫН ТОКУШИМА ИХ СУРГУУЛИЙН

ЗУНЫ СУРГАЛТАНД ТЭТГЭЛЭГТЭЙГЭЭР СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА.

Е-Нээлттэй сургууль болон Токушима их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Токушима их сургуульд тэтгэлэгтэйгээр зуны сургалтанд  ШУТИС-ийн оюутнуудыг урьж байна. Тэтгэлэгээр суралцах нэг оюутныг, өөрийн зардлаар суралцах нэг оюутныг шалгаруулж байна.

Зуны сургалтын эхний ээлж 6-р сарын 18-наас 7-р сарын 15-ны хооронд, хоёрдугаар ээлж 7-р сарын 16-наас 8-р сарын 12-ны хооронд явагдана.

Тавигдахшаардлага:

 

- ШУТИС-ийн 2-4 курсын оюутан байх

                - Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Шалгаруулалт:

 

I шат

Өргөдөл 5/13 - 5/20-ны хооронд хүлээн авна. Өргөдлийн маягтийг эндээс татаж авч dulmaa@must.edu.mn –руу  илгээнэүү.

II шат

I шатанд шалгарсан оюутнуудаас ярилцлага авна.

2013 оны 6-р сарын 03-нд тэнцсэн оюутнуудтай утсаар холбоо барина.

 

Холбоо барих:

 

И-майл:   dulmaa@must.edu.mn

 

Утас:     324085