ШУТИС-ийн профессор, багш нарын "Эрдмийн Их Чуулган" болно

Хоёр жил тутам зохион байгуулдаг "Эрдмийн их чуулган" 2013 оны 05 сарын 17,18-ны өдрүүдэд  ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд (203 тоот) болно.

Чуулганы зорилго нь ШУТИС-ийн профессор, багш нарын:

- Судалгааны шинэ ажлын үр дүнг олон нийтэд таниулах (шинэ мэдлэг түгээх)

- Туршлагаа хуваалцан хамтран ажиллах боломж бүрдүүлэх (чанаржуулах, салбар дундын интеграци хөгжүүлэх)

- Үр өгөөжийг нийгэмд хүртээж (инноваци), дэмжлэг үзүүлхэд (грант) оршино.

Чуулганаа Эрдэм шинжилгээний газар, бүрэлдэхүүн сургуулиуд болон харъяа хүрээлэн төвүүдтэй хамтран зохион байгуулна.

"Эрдмийн их чуулган"-д Бүрэлдэхүүн сургуулийн 2013 оны профессор, багш нарын Эрдэм шинжилгээний хуралд шалгарсан өгүүллэг болон илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.

Профессор багш, судлаачид, оюутан суралцагчид та бүхнийг Чуулганы үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг урин, шинэлэгээр хамтран зохион байгуулахыг уриалж байна.

Нарийвчилсан удирдамж хөтөлбөрийг жич мэдээлнэ.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР