“ТӨРИЙН БОДЛОГЫГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ЗАЛУУЧУУДЫН ТӨВ” ТББ нь Нийслэлийн ЗДТГ, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Боловсрол шинжлэх, ухааны яам, Эрүүл мэндийн яам, Аялал жуучлалын яам болон Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүдтэй хамтран “Өөртөө хүсэх сайныг бусдын төлөө” хүмүүнлэгийн аянд хамтран ажиллах хүсэлтийг ирүүлсэн билээ.

Энэхүү аян нь 2013 оны 4 дүгээр сарын 20-ноос 6 дугаар сарын 20-ны өдрүүдийн хооронд явагдах бөгөөд энэхүү аяны хүрээнд Соёл урлагийн их сургуулийн оюутны урлагийн тоглолт 500 төгрөгний такстайгаар ШУТИС-ийн Төв байр, 3 давхрын “Хурлын танхим”-д тоглоно.
Тоглолт болох цагийн хуваарь:
4 дүгээр сарын 23 15:00-18:00
5 дугаар сарын 2 15:00-18:00
5 дугаар сарын 9 15:00-18:00
Энэхүү аянаас олсон орлогыг Улаанбаатар хотын эмзэг бүлгийн 45 айл өрхөд буцалтгүй тусламж болон дэмжлэг үзүүлж, нөхцөл боломжийг сайжруулахад зориулах юм.
Оюутан залуус та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
ШУТИС-ийн Оюутны холбоо
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв